СОЁЛ УРЛАГ

Олон нийт Жи А-д дургүй байгаа шалтгаан

Youtuber мөн Single’s Inferno шоуны оролцогч Ji A олон асуудалд орооцолдсон. Тэрээр хэдхэн хоногийн өмнө дуураймал хувцас өмссөн маргаанд өртсөн билээ. Тэрээр өөрийнхөө алдаандаа инстаграмаар дамжуулан олон нийтээс уучлалт гуйсан. Яг одоогийн байдлаар хүмүүс 2 хуваагдсан байдалтай байна.

Энэ нөхцөл байдалд хуучин сэтгүүлч байсан энэ салбарын мэргэжилтэн Lee Jin Ho олон нийт яагаад дургүй байгаа талаар тайлбарлажээ.

Энтертайнментийн сурвалжлагч асан энэ салбарын янз бүрийн стилистүүдтэй ярилцлага хийж, өсөн нэмэгдэж буй маргааныг хэрхэн хүлээж авч байгаа талаар асуужээ. Энэ салбарт нэг жил гаруй ажиллаж байгаа стилист А Ли Жин Хотой утсаар ярихдаа “Тэр [Жи А] эд зүйлсийг хуурамч гэдгийг мэдээгүй байх ямар ч боломжгүй” гэж хэлжээ. Стилист нь мөн х.у.у.л.ь бус гэдгийг сануулснаар нөхцөл байдалд сэтгэл дундуур байгаагаа хуваалцжээ.

“Жи А өөрийн YouTube суваг дээр хуурамч chanel-ийн таавчиг өмссөн байсан бөгөөд тэр хуурамч гэдгийг мэдээгүй байх арга байхгүй. Тэр үүнийг мэдэлгүй өмссөн нь утгагүй юм. Хийх зүйл нь х.у.у.ль бус. Тийм учраас л асууда.лтай байна. Ху.урамч хувцас хийхийн тулд бүх зүйл нэг утаснаас ялгаатай байдаг. Хэрэв та мэргэжлийн хүн биш л бол дэлгэцээр дамжуулан [х.у.ур.амч. болон жинхэнэ загвар зохион бүтээгчийн зүйлсийн хоорондох] ялгааг тодорхойлоход үнэхээр хэцүү байдаг.” хэмээн стилист маань хэлжээ.

Сэтгүүлч маань дүгнэлтийнхээ үеэр олон нийт яагаад Жи А-гийн маргаанд хатуухан хандаж байгаагийн шалтгааныг илчилсэн юм. Тэрээр хэлэхдээ, дээд зэрэглэлд нийцсэн бүтээгдэхүүнүүд олон байдаг ч Жи А эдгээрийг худалдаж аваагүй, харин шоунд оролцох үеэрээ “муу бүтээгдсэн хувцаснууд”-ыг өөртөө итгэлтэйгээр өмсдөг байсан. Мөн тэрээр алдартай болох тусмаа үргэлж баян хүн шиг хуурамч дүр төрх үүсгэж байсан хэмээн үзээд байгаа юм.

“Хуурамч дизайнерын бараа нь S-level болон A-level гэсэн хоёр өөр түвшинтэй байдаг. Энэ хоёр түвшинг мэргэжлийн хүмүүс хүртэл ялгахад хэцүү гэж тодорхойлсон байдаг. Хэрэв та үүнийг өөрийн биеэр харж, өөрөө харахгүй л бол шоуны дэлгэцээр дамжуулан тухайн зүйл хуурамч эсэхийг тодорхойлоход хэцүү байх аж. Жи А-гийн хувцас, хэрэглэл нь S түвшний эсвэл А түвшний аль нь ч биш, харин түүнээс ч тааруухан бүтээгдсэн хувцаснууд байсан.

Түүний агентлаг Жи А-д \ хуурамч хувцас сонгосон байх магадлалтай. Гэсэн хэдий ч түүний агентлаг түүний имижийг хадгалахын тулд Trimage байрны сарын түрээсийг төлдөг гэж мэдээлсэн тул энэ нь боломжгүй юм шиг санагдаж байна. Тэр мэдэхгүй байх арга байхгүй. Гэвч тэр үзэгчдийг хэтэрхий дорд үзэж, тэднийг дутуу үнэлэв.” хэмээн сэтгүүлч хэлсэн байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
+1
0
+1
3
+1
0
+1
2
+1
1
+1
0
+1
3
Дэлгэрэнгүй харуулах

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Content is protected !!