КPOP

Makeup хийх чадвараа олон нийтэд харуулсан эрэгтэй айдолууд

Зөвхөн эмэгтэй айдолууд л нүүр будалт хийдэг гэвэл өрөөсгөл ойлголт болно. Зарим эрэгтэй айдолууд эмэгтэй хүнээс ч дутхааргүйгээр нүүр будалт хийж чаддаг байна. Энэ удаа make-up хийх чадвараа харуулсан эрэгтэй айдолуудтай танилцацгаая.

1.MONSTA X хамтлагийн Shownu

2017 онд “Lipstick Prince” шоуны нэг ангид Shownu нүүр будалт хийх авьяасаа харуулсан. Тэр хийж буй зүйлдээ итгэлтэй байсан төдийгүй, өөрөө байнга будалт хийдэггүй ч гэсэн гайхалтай байсан.

2.NCT хамтлагийн Doyoung

2019 онд Doyoung Lipstick Prince дээр очиж, сэтгэгдэл үлдээсэн нь гарцаагүй. Түүний нарийн арга барил, тунгаан бодох үйл явц нь олон нийтээс өндөр үнэлгээ авсан.

3.GOT7 хамтлагийн Jay B

Jay B нэгэн сайхан сурталчилгааны бичлэгэн дээр нэгэн азтай шүтэн бишрэгчдээ нүүр будалт хийж, бүтээгдэхүүн хүртэл сонгож өгсөн байна.

4.SF9 хамтлагийн Rowoon

Маш их дасгал хийсний дараа Rowoon эцэст нь Lipstick Prince дээр makeup хийж харуулжээ. Үр дүн нь тийм сайн ч биш байсан ч бас тийм ч муу байгаагүй юм.

5.WayV хамтлагийн Kun

Магадгүй энэ жагсаалтын хамгийн авъяаслаг нүүр будалт хийсэн бол WayV хамтлагийн Kun бөгөөд Pink Festa шоунд оролцох үеэрээ нүүр будалт хийх авьяасаа харуулсан юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
+1
1
+1
1
+1
1
+1
0
+1
0
+1
0
+1
0
Дэлгэрэнгүй харуулах

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Content is protected !!