КPOP

Удаан хугацаанд үерхэж байгаа Солонгосын алдартан хосууд

“Оддын хос” Park Shin hye, Choi Tae Joon нар дөрвөн жил болзосны эцэст хуримаа хийсэн билээ. Тэд 2017 оны сүүлээр Чун Ангийн их сургуулийн театр, киноны тэнхимд уулзсаны дараа болзож эхэлсэн юм. Олон хүн энэ 2 хосын адил бусад алдартан хосуудын хуримыг хүлээсээр байна. Солонгосын энтертайнмент салбарт удаан хугацаанд болзож байгаа алдарт хосуудын жагсаалтыг хүргэж байна.

1.Park Se Young болон Kwak Jung Wook

Park Se Young, Kwak Jung Wook нар есөн жил болзосны эцэст саяхан хуримаа хийнэ гэдгээ зарласан. Тэд энэ оны хоёрдугаар сард хуримаа хийнэ гэдгээ агентлагаараа дамжуулан мэдээллээд байна. Тэд анх 2013 онд өөрсдийн харилцаагаа зарласан бөгөөд аль хэдийн 9 дэх жилтэйгээ золгожээ.

2.Shin Min Ah болон Kim Woo Bin

Shin Min Ah, Kim Woo Bin нар 2015 онд сурталчилгааны зураг авалтын үеэр танилцсаны дараагаас болзож эхэлжээ. 2015 онд болзож байсан тухай мэдээлэл гарсаны дараа тэд харилцаагаа хүлээн зөвшөөрч, өнөөг хүртэл байсааар байна.

3.Se7en болон жүжигчин Lee Da Hae нар

Se7en болон Lee Da Hae нар 2016 онд харилцаагаа хүлээн зөвшөөрөхөд тэд аль хэдийн нэг жил болзсон байжээ. Тэд долоон жилийн турш харилцаагаа үргэлжлүүлж, олон нийтийн өмнө бие биедээ хайртай гэдгээ илэрхийлсээр ирсэн.

4.Ma Dong Suk болон Ye Jung Hwa

Тэд 2016 оноос хойш болзож, зургаан жилийн турш хайр сэтгэлээ үргэлжлүүлж байгаа юм.

5.Nam Goong Min болон Jin Ah Reum

Тэд 2015 онд киноны үеэр танилцаж, бие биенээ хайрлах болсон. Уг киноны дараагаар тэр хоёр үерхэж эхэлсэн бөгөөд одоог хүртэл харилцаа нь үргэлжилж байгаа билээ.

6.Jung Kyung Ho болон Sooyoung

Jung Kyung Ho, Sooyoung нар энтертайнмент салбарт хамгийн алдартай урт хугацааны хосууд байж магадгүй юм. Тэд 2012 онд танилцсанаас хойш арван жил болзож байгаа юм.

7.Lee Dong Hwi болон Jung Ho Yeon

Lee Dong Hwi болон Jung Ho Yeon нар 2015 оноос хойш долоон жил болзож байгаа. “Reply 1988” киноноос асар их нэр хүндтэй болсныхоо дараа удалгүй Lee Dong Hwi загвар өмсөгч Жун Хо Ёнтой үерхэж байгаагаа хүлээн зөвшөөрсөн. Тэд янз бүрийн зураг байршуулахдаа олон нийтийн сүлжээгээр дамжуулан харилцаагаа хуваалцаж байна.

8.Dawn болон HyunA

Dawn болон HyunA нар олон нийтийн сүлжээгээр дамжуулан харилцаа, хайр дурлалынхаа талаар бахархалтайгаар хуваалцдаг хамгийн их нээлттэй хос байж магадгүй.

9.Ryu Jun Yeol болон Hyeri

Ryu Joon Yeol болон Hyeri нар 2015 онд алдартай “Reply 1988” цувралын зураг авалтын үеэр танилцсан байна. Тэд киноны зураг авалтын үеэр хайр сэтгэлээ хуваалцаж байсан бөгөөд цуврал дууссаны дараагаар болзож эхэлжээ.

10.Lee Kwang Soo болон Lee Sun Bin

Тэд 2018 онд Lee Sun Bin тусгай зочноор ирэх үед танилцжээ. Lee Sun Bin_ Lee Kwang Soo-г түүний ideal type гэдгээ илэрхийлж, түүнд татагдаж байгаагаа илэрхийлсэн юм. Удалгүй тэд хосууд болсон бөгөөд өнөөг хүртэл үерхсээр байна.

11.Hyun Bin болон Son Ye Jin

Тэд энэ жагсаалтанд байгаа хосуудаас хамгийн богино хугацаанд үерхэж байгаа боловч олон хүн энэ 2 хосын хуримыг хүлээж байна. Анх Crash Landing On You драма дээр цуг гол дүр бүтээсэн бөгөөд түүнээс хойш үерхэж байгаа юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
+1
1
+1
20
+1
1
+1
2
+1
0
+1
0
+1
1
Дэлгэрэнгүй харуулах

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Content is protected !!