
Ам.ьд үл.дэх ш.оу.наас төрөн гарсан амжилттай яваа 6н хамтлаг
I.O.I, Wanna One, IZ*ONE, Kep1er зэрэг өндөр түвшний шоу.нууд дээр байгуулагдсан хамтлагуудын хувьд сүүлийн үеийн ойлголтууд юм. Тэгвэл энэ хамтлагуудаас өмнө өөр амьд үлдэх шоу.наас төрөн гарсан амжилттай яваа 6-н хамтлагийг танилцуулж байна.

6.MONSTA X
Starship Entertainment-ийн хамгийн том эрэгтэй хамтлаг MONSTA X 2014 онд No.Mercy хэмээх шоуноос төрөн гарчээ. Анх 12 оролцогчтой эхлэн эцсийн бүрэлдэхүүн нь 6н хүнтэйгээр бүрдэж байжээ.

5.VIXX
2012 онд Jellyfish Entertainment-ийн MyDOL-оос төрөн гарчээ. Нийт 10н оролцогч байсан бөгөөд VIXX эцсийн бүрэлдэхүүнээ 6н хүн болгон багасгажээ. Энэ жил тус хамтлаг 10н жилийнхээ ойг тэмдэглэнэ.

4.Momoland
MLD Entertainment-ийн охидын хамтлаг Momoland 2018 онд өөрсдийн хит дуу Bboom Bboom-ийг гаргасны дараа маш их амжилтанд хүрсэн. Түүнээс өмнө Finding Momoland програмаас тус хамтлаг төрөн гарсан бөгөөд анх 10н хүн сонгон түүнээсээ дахин 7н хүнийг MOMOLAND хамтлагт сонгож байсан аж.

3.PENTAGON
Тус хамтлаг 2016 онд Cube entertainment-ийн дор өөрсдийн ам.ьд үл.дэ.х шоу Pentagon Maker-ийн дараагаар дебютээ хийж байв.

2.IKON
2013 онд WIN: Who is Next шоунаас 6н гишүүнээ олсон бөгөөд дараа нь MIX & Match-д 3н шинэ дадлагжигч нэмэн 1 гишүүн хамтлагтаа авч 2015 онд YG-ийн нэрийн дор дебютээ хийж байв.

1.TWICE
Бүх цаг үеийн хамгийн том охидын хамтлагуудын нэг TWICE 2015 онд SIXTEEN хэмээх а.м.ьд үлдэх шоу.но.ос төрөн гарсан юм. Нийт 16н оролцогч байсан бөгөөд эцсийн байдлаар 7н гишүүн авах байв. Гэвч эцэст нь 9н гишүүн сонгосон бөгөөд хасагдаад байсан Momo, Tzuyu 2-ийг нэмсэн байна. Түүнээс хойш олон дээд амжилтыг эвдээд байгаа хамтлаг билээ.
