K- Драма

2-р бүлэгээрээ эргэн ирэх Netflix-ийн шилдэг хит драманууд

Netflix сүүлийн жилүүдэд к-драмын салбарт ихээхэн хөрөнгө зарцуулж байгаа. Сүүлийн үеийн хит драмануудаас 2-р бүлэг нь гарах боломжтой байгаа алдартай драмануудыг танилцуулж байна. Алдартай олон хүнд хүрэх тусам эхний бүлэг нь хангалтгүй байдаг ямар ч байсан эдгээр драмануудын 2-р бүлэгийг тэсэн ядан хүлээцгээе.

1.Sweet Home

Гарсан даруйдаа Солонгос гэлтгүй дэлхийд шуугиан тарисан юм. Naver хэмээх вебтүүнээс сэдэвлэсэн бөгөөд гол дүрд Song Kang, lee Jin Wook, Lee Si Young, Lee Do Hyun зэрэг жүжигчид тоглосон юм. Эхний бүлэг дууссаны дараа үзэгчид 2-р бүлэгийн талаар ихэд сонирхсон юм. Ямар ч байсан 2-р бүлэг гарах нь батлагдсан бөгөөд энэ жилдээ гарах байх хэмээн найдаж байна.

2.D.P.

Энэхүү драма 2021 оны сүүл үеэр гарсан юм. Мөн энэ драма нь вебтүүнээс үндэслэсэн бөгөөд Jung Hae In дүр бүтээсэн байна. Нийт 6н ангитай цуврал бөгөөд одоогоор 2-р бүлэгийн зураг авалт эхэлсэн гэсэн мэдээлэл байхгүй юм.

3.Squid Game

Sweet Home-ийн амжилтыг эвдсэн тоглосон жүжигчин бүр нь алдар нэрд хүрсэн цуврал юм. Гарсан даруйдаа л маш их амжилтанд хүрсэн билээ. Найруулагч Hwang Dong Hyuk 2-р улиралын талаар бага зэрэг hint өгсөн бөгөөд 2-р улирал хэзээ гарах нь тодорхойгүй байна. ҮМөнгөний төлөө тоглоом тоглон сонирхолтой үйл явдал өрнөдөг.

4.All of Us Dead(2-р бүлэг гарах нь хараахан тодорхойгүй)

Бас нэгэн Netflix-ийн хйит цуврал саяхан гарсан билээ. Зомбины талаар гардаг цуврал бөгөөд гараад удаагүй байгаа ч амжилттай хэвээр байна. Энэхүү драмын 2-р улирал гарах нь хараахан батлагдаагүй байгаа ч хэрвээ гарвал маш олон асуултын хариулт тайлагдана хэмээн найдаж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
+1
2
+1
5
+1
0
+1
1
+1
0
+1
1
+1
3
Дэлгэрэнгүй харуулах

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Content is protected !!