
Нитизенчүүдийн сонгосон төгс мэт, өө сэвгүй к-поп албюмнууд
Дуртай хамтлаг дуучдынхаа албюмыг авч байсан уу? Дуу бүр нь таалагдсан тийм албюм авч байсан бол та их азтай хүн юм. Reddit нэгэн хэрэглэгч “Та нарын хувьд хамгийн төгс к-поп албюм аль нь вэ?” хэмээн асуусан бөгөөд хамгийн олон санал авсан албюмнуудыг танилцуулж байна.
1.f(x) хамтлагийн Pink Tape
Энэхүү цомог 2013 оны 7 сарын 29нд гарсан бөгөөд гол дуу нь “Rum Pum Pum Pum” юм.

2.Twice хамтлагийн Formula of Love: O+T=<3
2021 онд гаргасан шинэхэн албюм бөгөөд хүмүүсээс өндөр үнэлгээ авчээ.

3.aespa хамтлагийн Savage
2021 оны 10-р сард гарсан шинэхэн цомог бөгөөд дуу, дизайн гээд бүгд гайхалтай.

4.Stray Kids хамтлагийн NOEASY
Мөн гараад 1 жил ч болоогүй байгаа цомог бөгөөд гол дуу нь “Thunderous” юм.

5.BTS хамтлагийн Wings
Энэхүү цомог 2016 оны 10-р сард гарсан бөгөөд цөөн хэдэн дуутай юм.

6.TXT хамтлагийн Minisode 1: Blue Hour
4-р үеийн эрэгтэй хамтлаг маань 2020 оны 10-р сард энэхүү жижиг цомогоо гарсан юм.

7.ITZY хамтлагийн Guess Who
Өнгөрсөн жилийн 4-р сард цацсан бөгөөд энэхүү цомог нь ITZY хамтлагийн 4 дахь жижиг цомог байсан юм.

8.Stray Kids хамтлагийн IN LIFE
2020 онд энэхүү цомог гарсан бөгөөд гол дуу нь “Back Door” юм.
