КPOP

3-р үеийн хамгийн хөөрхөн эмэгтэй айдол бол…

К-Попын салбар хамгийн царайлаг хүмүүсээр дүүрэн байдаг нь нууц биш. Ийм гайхалтай хүмүүсээр дүүрсэн салбарын хувьд “хэн нь хамгийн хөөрхөн бэ” эсвэл “хэн нь хамгийн сайхан харагддаг вэ” гэсэн асуулт байнга гарч ирдэгт гайхах зүйлгүй. Энэ удаа нитизенчүүд 3-р үеийн эмэгтэй айдолууд дундаас хэн нь хамгийн хөөрхөн талаар хэлэлцүүлэг хийжээ.

1.Irene (Red Velvet)

Түүний төгс тэгш хэмтэй царай, том нүд нь хажуугаар өнгөрч буй бүх хүмүүсийн анхаарлыг татдаг. Үзэсгэлэнт шүтээн маань энэ жил 31 нас (олон улсын нас) хүрэх бөгөөд тэрээр нас ахиж байгаа ч түүний дүр төрх хамгийн өндөр түвшинд хэвээр байна.

2.Joy(Red Velvet)

Дараагийнх нь өөр нэгэн Red Velvet хамтлагийн гишүүн Joy байна. Эхлээд харахад түүний өндөр нь таны анзаарах хамгийн эхний зүйл байх болно. Түүний инээж буй нүд, төгс пропорциональ биеэс гадна эмэгтэйлэг төрх нь түүнийг илүү их хөөрхөн харагдуулдаг юм.

3.Женни (BLACKPINK)

Үзэсгэлэнт шүтээн нь дэлхийн шилдэг гоо бүсгүйчүүдийн нэгээр удаа дараа тодорсоор ирсэн тул Женнигийн гоо үзэсгэлэнтэй маргах зүйлгүй. Өхөөрдөм, эмэгтэйлэг, загварлаг, тачаангуй ч бай, Женни бүгдийг өөртөө шингээсэн бөгөөд энэ нь түүний бурханлаг дүр төрхтэй 100% холбоотой.

4.Жисү (BLACKPINK)

Түүний төгс нүүр,нүд ,хамар нь хөөрхөн царайг бүрдүүлдэг. Түүний нүүр царай бараг төгс тул Өмнөд Солонгосын эмэгтэйчүүд ихэвчлэн гоо сайхны м.э.с з.а.с.а.л хийлгэхийн тулд түүний зургийг авчирдаг гэсэн мэдээлэл байдаг.

5.Tzuyu (TWICE)

2015 онд анхны дебют хийснээсээ хойш Tzuyu жижиг царай, том нүд, гэмгүй дур булаам төрхөөрөө бүх ард түмний анхаарлыг татсан. Түүний дүр төрх нь хаа ч явсан шоуг хулгайлдаг байсан, учир нь түүний дүрслэл нь арга хэмжээ болгонд олны ярианы сэдэв болж байсан бөгөөд яагаад гэдгийг ойлгоход хэцүү биш.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
+1
6
+1
33
+1
3
+1
3
+1
0
+1
0
+1
14
Дэлгэрэнгүй харуулах

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Content is protected !!