K- Драма

Хүүхдийн өхөөрдөм жүжигнээс улсын шилдэг эмэгтэй жүжигчдийн эгнээнд шилжсэн эмэгтэй жүжигчид

Бидний хайртай олон жүжигчид хүүхэд ахуй цагаасаа эхлэн залуу насаа үл харгалзан энэ салбарт хэдэн арван жил зүтгэсэн. Ингээд багаасаа уран бүтээлийн гараагаа эхлэн шилдэг жүжигчний статусаа хадгалсаар ирсэн 5 эмэгтэй жүжигчнийг харцгаая.

1.Kim Yoo Jung

Энэ жагсаалтын эхний хүн бол залуу жүжигчин дөнгөж 22 настай (олон улсын нас) хэдий ч энэ салбарт 18 жил ажиллаж байна. Анх 2003 онд дөнгөж 4 настай байхдаа анхны тоглолтоо хийж, хүүхдийн жүжигчний карьераа эхлүүлсэн. Түүний дур булаам дүр төрх, гайхалтай жүжиглэх чадвараараа Kim Yoo Jung Өмнөд Солонгосын шилдэг хүүхдийн жүжигчдийн нэг болоход тийм ч их цаг зарцуулаагүй. Тэрээр эцэст нь гайхалтай карьер, дээд зэрэглэлийн статусаараа “Үндэстний бяцхан эгч” гэсэн цол хүртжээ.

2.Lee Se Young

Дараагийнх нь жүжигчин Lee Se Young. Тэрээр “The Red Sleeve” кинонд тоглосныхоо дараа илүү их алдартай болсон. Тэрээр 1997 онд буюу 5 настай байхдаа анхны тоглолтоо хийж, бараг 25 жилийн туршлагаараа салбарынхаа ахмад зүтгэлтэн болгосон юм. Lee Se Young үнэхээр жүжиглэх авьяастай байсан тул түүнийг жүжигчин болгохоор ээж нь бүртгүүлж байжээ.

3.Kim So Hyun

Тэрээр 2006 онд дөнгөж 7 настай байхдаа гайхалтай дебютээ хийсэн. Ким Со Хён 13 настай байхдаа “Moon Embracing the Sun” кинонд тоглосноор олон нийтээс өндөр үнэлгээ авсан юм. Тэр цагаас хойш жүжигчин бүсгүй үндэснийхээ хамгийн их хүсэн хүлээдэг жүжигчдийн нэг болсон. Түүний карьерын хамгийн онцлох бүтээлүүд нь Rooftop Prince, I Miss You, IRIS 2, Love Alarm, River Where The Moon Rises гэх мэт байна.

4.Park Eun Bin

Дөнгөж 6 настайдаа анхны тоглолтоо хийж байсан Park Eun Bin хүүхэд байхдаа олон цуврал кинонд тоглож байжээ. Тэрээр анхны гол дүрээ бүтээхэд бага зэрэг хугацаа зарцуулсан. 2012 онд “Operation Proposal” киноны гол дүрийн эмэгтэй дүрд тоглоход тэр 20 настай байсан юм.

5.Kim Sae Ron

Жүжигчин бүсгүй 2000 онд төрсөн ч 2009 онд A Brand New Life киногоор дамжуулан Солонгосын олон нийтэд нэрээ цуурайтуулсан. Жилийн дараа жүжигчин маань “The Man From Nowhere” кинонд тоглосныхоо дараа нэг шөнийн дотор од болж чадсан юм. Kim Sae Ron түүнээс хойш дэлхий олон иргэдээс хайр хүндэтгэл хүлээсэн юм. Тэрээр 2014 онд анхны гол дүрээ авсан бөгөөд аль хэдийн олны танил болсон түүний хувьд ирээдүй нь үнэхээр гэрэлтэй байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
+1
20
+1
25
+1
6
+1
2
+1
3
+1
2
+1
2
Дэлгэрэнгүй харуулах

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Content is protected !!