ЭНТЕРТАЙНМЕНТ

Одоо ч эрдэмтдийн тайлж чадаагүй зарим нууц. Үнэхээр сонирхолтой

Хүн төрлөхтөн орчлон ертөнцөд судлаал байх зүйл үлдээгүй мэт санагддагч тийм биш бололтойдог шүү.

Муур яаж хүржигнэж дуугардаг вэ?

Муур аз жаргалтай үедээ хүржигнэж дуугардаг. Гэхдээ яаж гэдгийг нь хүмүүс тэр болгон мэддэггүй байна.Эрдэмтдийн тайлбарлаж байгаагаар муур нь өөрийн хоолойн хөвчийг ашиглаж дуугардаг. Уг чимээ нь өвчин намдааж, эдгээдэг учраас муур сэтгэл гутралд орсон эсвэл өвдсөн үедээ дуугарах тохиолдол байдаг гэнэ.

Үхрүүд соронзон луужинтай байдаг уу?

Google Earth ашиглан дэлхийн өнцөг булан бүрт байгаа үхрүүдийг эрдэмтэд судалж үзсэн бөгөөд нэгэн хачирхалтай зүйл олжээ. Нийт үхрийн 70% нь өвс идэж, ус ууж байхдаа хойд эсвэл өмнөд зүгрүү толгойгоо харуулж байжээ.

Желатин бороо гэж юу байсан бэ?

1994 оны 8-р сард Вашингтон хотын Оаквилл хотод хачирхалтай үзэгдэл болжээ. Уг өдөр борооны оронд желатин мэт бодис тэнгэрээс унаж эхэлсэн юм. Дараагийн өдөр нь хэдэн арван хүмүүст ханиад шиг шинж тэмдэг илэржээ.

Эрдэмтэд уг бодисыг шинжлэн үзэж хоёр төрлийн бактери байгааг тогтоосон байна. Уг бактери нь ихэвчлэн хүний хоол боловсруулах системд байдаг ч яагаад ийм зүйл болсныг тогтоож чадаагүй гэнэ.

Яагаад хүмүүс баруун гар эсвэл зүүн(солгой) гартаа дассан байдаг вэ?

Хүн бүр баруун эсвэл зүүн гартаа илүү дассан байдаг. Юм бичих, ажлаа хийх, хоол хийхдээ өөрийн дассан гараа ашигладаг билээ. Нийт хүн амын 70%-95% нь баруун гар, 5%-30% нь солгой буюу зүүн гартаа илүү дассан байдаг. Аль гартаа дасах нь тухайн хүний генээс хамаардаг ч өөрөө хүсвэл солгой хүн баруун гартаа дасах тохиолдол байдаг байна.

Яагаад бид зүүд зүүдэлдэг вэ?

Зарим хүмүүс зүүдийг тархины долгионтой холбон тайлбарладаг. Харин бусад хүмүүс тайлбарлахдаа зүүд бол хүний хүсэж буй зүйл, шийдэгдээгүй асуудал, туршлагыг харуулдаг гэж хэлсэн байдаг байна.

Том амьтдын мөхөл

Нэгэн цагт дэлхий дээр амьдарч байсан аварга том биетэй амьтдыг “Megafauna” гэж нэрлэдэг. Тэд ойролцоогоор 10.000 жилийн өмнө устсан бөгөөд эрдэмтэд үүний учрыг тайлж чадахгүй байгаа юм. Зарим судлаачид тэднийг цаг агаарын өөрчлөлтөөс болж мөхсөн гэж үздэг ч, баттай нотолгоо олдоогүй байгаа аж. Өөр нэгэн таамаг ёсоор бол аварга амьтад хоол тэжээлийн хомсдолд орсноос болж устсан гэнэ. Гэхдээ Аляскийн эрдэмтэд арслан зааны гэдэснээс боловсруулж амжаагүй хүнс олсон байна. Ингэснээр амьтад хоол тэжээлийн хомсдолд ороогүй харин цавчуулсан мэт гэнэт үй олноороо үхсэн болох нь тодорхой болж, эрдэмтэд бүр ч ихээр толгой гашилгаж суугаа ажээ.

Цусны бүлэг

Хүн төрөлхтөн цусыг мэдээж хангалттай их хэмжээгээр судалсан ч, яагаад өөр өөр бүлэг байдгийг ойлгож амжаагүй байгаа юм. Генийн эсрэг цусны эснээс болж, цус ондоо бүлэгт хуваагддаг бөгөөд энэ эс нь гадны эсүүдийг устгах үүрэгтэй байдаг аж. Харин эрдэмтэд уг эс яагаад хүн бүрт өөр өөр байдгийг тогтоож чадаагүй байгаа билээ.

Сансрын чимээ

2006 онд шинэ залуу од гаригсыг судалж байсан эрдэмтэд хачин, нууцлаг чимээ илрүүлжээ. Тэд хаанаас ийм чимээ гарч байгааг тодруулж чадаагүй бөгөөд тэр чимээ сансар огторгуй даяар сонсогдохгүй байсан ч, радио долгионд тодорхой дуулдаж байсан юм. Гэхдээ хаанаас, яагаад чимээ гарч байгаа нь нууцлаг хэвээрээ байсаар…

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
+1
0
+1
4
+1
1
+1
0
+1
2
+1
0
+1
0
Дэлгэрэнгүй харуулах

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Content is protected !!