Зөвлөгөө

Эдгээрийг шинэ мэт цэвэрлэх хялбар 9 арга

Амьдралынхаа ихэнх цагийг өнгөрүүлдэг газар бол мэдээж хэрэг бидний тав, тухтай гэр орон маань билээ. Гэр орноо цэвэр, цэмцгэр байлгахын тулд ихэнх хүмүүс байнга л санаа тавьж, өдөр тутамдаа арчиж цэвэрлэж байдаг. Тиймээс та бүхэндээ энэ удаагийн нийтлэлээрээ гэрийн ажлыг инээд хүргэм хялбар болгох энгийн 10 ухаалаг аргыг хүргэж байна.

1. Холигч цэвэрлэх

Ихэнх хүмүүс холигчоо цэвэрлэхдээ энгийн сав суулга шиг угаадаг. Гэхдээ ингэхийн оронд зүгээр л ус болон цэвэрлэгээний бодис ашиглан эргүүлэх юм бол маш үр дүнтэй ариутгал болох юм.

2. Индүү цэвэрлэх арга

Түлэгдсэн индүүг цэвэрлэхийг хүсвэл парацетамол байхад л хангалттай. Эхлээд индүүгээ сайтар халаана. Дараа нь парацетамолын нэг шахмалыг хямсаа ашиглан авч индүүн дээрээ үрнэ. Ингэснээр зэвэрсэн хэсгүүд нь индүүнээс маш амархан салдаг юм. Эцэст нь индүүгээ хөргөөд сайтар арчиж цэвэрлээрэй.

3. Аялга тавга угаагчаа цэвэр байлгах арга

Байнга чийг дунд байдаг учраас аяга таваг угаагч нян бактери үржихэд жинхэнэ таатай газар болж хувирдаг. Тиймээс түүнийг дундүүр нь хайчилж нүхлээд гоожуураас өлгөж хадгалах замаар илүү цэвэр орчинд байлгах боломжтой.

4. Хоолны хуванцар сав цэвэрлэх

Хэрвээ танд хэрэглэхээргүй болсон бохир хоол хийдэг хуванцар сав байгаа бол дараах аргыг туршаад үзээрэй. Эхлээд тухайн саванд халуун ус, аяга таваг угаадаг шингэн, хэдэн цаасан алчуур хийж тавиарай. Дараа нь түүнийгээ таглаад сайтар сэгсрэх хэрэгтэй. Цаасан алчуур нь тос болон бусад өнгөрийг шингээх бөгөөд эцэст нь зайлах төдийд л сав тань шинэ юм шиг болно.

5. Сав суулганаа өнгөр тогтоохгүй байх арга

Ихэнх тохиолдолд хоолны тосноос болж сав суулга өнгөртэй болдог юм. Тиймээс тос ихтэй хоол хийх гэж байгаа бол савныхаа дотор талыг тугалган цаасаар бүрээд үзээрэй. Ингэснээр та саваа цэвэрхэн хэвээр хадгалахаас гадна ус зайлуулах хоолой тосоор дүүрч бөглөрөхөөс сэргийлнэ.

6. Төрөл бүрийн толбо арилга арга

Плитканы дээд тал болон түүний эргэн тойронд их хэмжээний тос үсрэх эсвэл угаалтуурын ероолд үүссэн зэв зэрэг толбыг арилгах үр дүнтэй арга бий. Та цитрусын төрлийн буюу нимбэг, жүрж гэх мэт жимсийг ашиглан ингэх боломжтой. Эдгээр жимсэнд агуулагддаг хүчил нь аливаа тоблыг ор мөргүй арилгах ид шидтэй юм. Цэвэрлэхдээ таллаж хуваасан жимснийхээ шүүсийг зэвтэй хэсэг дээрээ шахаж 10 минут дэвтээхэд л хангалттай. Харин үүсээд удсан зэвийг арилгахдаа нимбэгний шүүсээ тухайн хэсэг дээрээ шахаж өгсний дараагаар ширүүн үстэй сойзоор хүчтэй үрж өгвөл үр дүнтэй байна.

7. Шүршүүр цэвэрлэх арга

Шүршүүрээ тогтмол цэвэрлэж, ариутгаж байхгүй бол нян, бактери үржиж, таны биед сөрөг нөлөө үзүүлж ч мэднэ. Иймээс та бага зэрэг цагаан цууг уутанд хийж, үүгээрээ шүршүүрийн цоргыг уяж, боогоорой. Үүнийг 1 цаг байлгах шаардлагатай бөгөөд дараа нь арчиж цэвэрлэнэ.

8. Хивсний толбо арилгах

Хивсэн дээр элдэв толбо тогтох нь гэрийн эзэгтэй нарын хувьд шүдний өвчин мэт байдаг. Өдөржин үрж, хөлсөө гоожуулсан ч арилахгүй байх тохиолдол элбэг. Харин танд ердөө толбоны эсрэг үйлчилгээтэй шүршигч, индүү, алчуур 3 байхад л хангалттай. Толботой хэсэг рүү шүршигчээ цацаж, дээрээс нь алчуураа тавьж, индүүдээд үзээрэй.

9. Цахилгаан зуух цэвэрлэх

Богино долгионы зуухыг цэвэрлэнэ гэдэг тун ч бэрх. Харин та аяга цагаан цууг, халуун устай холин, зуухандаа байршуулж, 10 минут эргүүлээрэй. Үүний дараа дотор талыг зөөлөн, чийгтэй алчуураар арчихад л хангалттай.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
Дэлгэрэнгүй харуулах

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Content is protected !!