КPOP

Маш ховор овогтой айдолууд

Солонгосчуудын дунд хамгийн түгээмэл овог нь Kim (10.7 сая), Lee (7.3 сая), Park (4.2 сая) нар бөгөөд ихэнх шүтээнүүд ийм овогтой байдагт гайхах зүйлгүй. Энэ удаа сонирхолтой байх үүднээс к-попын салбарт хамгийн ховор овогтой 7-н К-Поп шүтээнийг танилцуулж байна.

7.Jaehyun (Golden Child)

Jaehyun-ий бүтэн нэр нь Bong Jaehyun бөгөөд дэлхий даяар 13,000 орчим хүн л ийм овогтой байдаг байна. Хангулаар 봉, Hanja нь 奉 эсвэл 鳳 гэсэн үг бөгөөд сүүлийнх нь “галт шувуу” гэсэн утгатай.

6.Seungkwan (SEVENTEEN)

Seungkwan-ийн бүтэн нэр нь Boo Seungkwan бөгөөд 10,600 орчим хүн л ийм овогтой байдаг байна. Hangul нь 부 бол Hanja нь 夫 буюу “нөхөр” гэсэн утгатай.

5.Hwangbo(Chakra-ийн гишүүн асан)

Hwangbo-ийн бүтэн нэр нь Hwangbo Hyejeong бөгөөд 10,400 орчим хүн л ийм овогтой. Түүний овог нь Zhou гүрний ц.э.р.г.и.й.н алба байсан Huangfu хэмээх хятад овогоос гаралтай.

4.Taeyang (BIGBANG)/WinWin (NCT)

Taeyang-ийн бүтэн нэр нь Dong Youngbae, WinWin-ийн солонгос нэр нь Dong Sasung (Хятад нэр Dong Sicheng) бөгөөд 6000 орчим хүн л ийм овогтой.

3.Gaon (BONUSbaby)

Гаоны бүтэн нэр нь Bum Gaon бөгөөд 3800 орчим хүн л ийм овогтой.

2.Miyeon (Baby V.O.X хамтлагийн хуучин гишүүн)

Miyeon-ийн бүтэн нэр Kan Miyeon бөгөөд 2500 орчим хүн л түүнтэй адилхан овогтой.

1.Ong Seongwoo

Ердөө 967 орчим хүн л түүнтэй адилхан овогтой. Ерөнхийдөө “эв зохицох” гэсэн утгатай.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
+1
4
+1
1
+1
1
+1
0
+1
0
+1
1
+1
3
Дэлгэрэнгүй харуулах

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Content is protected !!