
Огт болзож байгаагүй айдолууд
Өчигдөр буюу 2-р сарын 14-нд гэгээн хайрын өдөр тохиож ганц бие хүмүүст маань нэлээн хэцүү байсан бололтой. Гэхдээ ганц бие хүмүүс маань гутрах хэрэггүй дээ хүн бүр өөрийн цаг хугацаатай болохоор түр зуурдаа л тэсээрэй. За гол яриандаа орвол энэ удаа та хэддээ өмнө нь огт болзож байгаагүй к-попын шүтээнүүдийн талаар мэдээ бэлтгэлээ. Энэ хүмүүс бүр ганц ч болзож байгаагүй тул та хэд маань гутрах хэрэггүй шүү.
1.Rose(BLACKPINK)
BLACKPINK хамтлагийн хөөрхөн гишүүн Rose маань огт болзож байгаагүй байна. Мэдээж итгэхэд хэцүү байж болох ч энэ бол үнэн аж. Тэрээр Party People-ийн нэгэн ангид энэ талаараа тайлбарласан бөгөөд тэрээр нэг ч удаа болзож байгаагүй гэжээ. Шалтгаан нь тэрээр өсвар наснаасаа дадлагжигч байсан тул ямар ч цаг зав гардаггүй байсанд юм.

2.B.I
YG энтертайнментийн хуучин дадлагжигчийн хувьд мөн болзож байгаагүй юм. Нэгэн шоуны үеэр өөрийгөө танилцуулахдаа 20-н жилийн турш огт болзож байгаагүй бөгөөд бүр хэн нэгнийг үнсэж байгаагүй гэжээ.

3.Daehwi(AB6IX)
Amazing Saturday-DoReMi Market нэвтрүүлгийн үеэр тэрээр огт болзож байгаагүй талаараа хэлжээ.

4.Key(Lovelyz-ийн гишүүн байсан)
Мөн бага наснаасаа айдол болохын тулд бэлдсэн тул түүнд болзох зав гардаггүй байжээ.

5.Chungha
Түүний хувьд 1 сарын турш нэг залуутай харицсан боловч эцсийн дүндээ ямар ч болзоо болоогүй дуусаж байжээ. Жаахан харамсалтай л юм.

6.Minhyun(NU’EST)
Энэ царайлаг залуу нэг ч удаа болзож байгаагүй бөгөөд итгэхэд жаахан бэрх л юм. Тэрээр дунд сургуульд байхлаа нэг охинтой мессежээр харилцдаг байсан ба түүнээс хойш ямар нэгэн юм болоогүй аж.

7.Somi
Сомигийн хувьд мөн нэг ч удаа болзож байгаагүй юм. Сонирхолтой юм хэлэхэд тэрээр Don’t Be Jealous-ийн нэг анги дээр нь хэрвээ хүнтэй үерхвэл хийж үзэх зүйлсийн жагсаалт байдаг талаараа хэлж байв.
