ФОТО

Царайгаараа Өмнөд Солонгост алдартай болсон Хойд Солонгосын шорт-трекийн тамирчин

Х.о.й.д солонгосчууд Tokyo 2020 зуны олимп болон одоо Бээжин хотод болж байгаа өвлийн олимпуудыг өнжөөд байна. Тус улсын ихэнх хэсэг нь нууцлаг хэвээр байдаг тул бусад хүмүүс энэ улсын талаар мэдэхийг хүсэх нь зүйн хэрэг. БН.А.САУ хамгийн сүүлд 2018 оны Пёнчаны өвлийн олимпод оролцож байжээ.

2018 онд тэдний шорт-трекийн тамирчдын нэг нь өөрийн царайлаг төрхөөрөө Өмнөд Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслээр тухайн үедээ шуугиан тариж байсан бол энэ жил мөн энэ хүн дахин яригджээ.

Хүмүүс зүүн талд байгаа тамирчин гоцлол дуучин Henry Lau-тай төстэй гэж үзсэн бол бусад хэсэг нь баруун талын тамирчны царайлаг төрхийг биширч байв.

Зарим нь бүр түүнийг жүжигчин Hyun Bin-тэй зүйрлэсэн байна.

Тамирчны нэрийг Kim Byul Sung гэдэг аж. Тэр үнэхээр царайлаг. 2022 онд ч гэсэн олон хүн түүнийг өмнөд Солонгост авчирахыг хүсэж байгаагаа илэрхийлжээ. Сэтгэгдлүүдээс нь хүргэвэл “Түүнийг хурдан авчир”, “Дэндүү царайлаг”, “Тэр яагаад хойд зүгт төрсөн юм бэ?”, “Иймэрхүү авьяас…”, “Хөөх”, “Хөөх тэр Hyun Bin, бас Lee Dong Wook шиг харагдаж байна. Тэр үнэхээр царайлаг юм.” гэсэн сэтгэгдлүүд байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
+1
0
+1
1
+1
0
+1
0
+1
1
+1
0
+1
0
Дэлгэрэнгүй харуулах

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Content is protected !!