K- Драма

2022 онд гарах Netflix-ийн шинэ драманууд

2021 онд Солонгосын драмын зах зээлийг Netflix базсан гэхэд хилсдэхгүй. Сүүлийн жилүүдэд Netflix К-Драмын зах зээл рүү хүчтэй төрөн орж буй. Энэ жил гарах Netflix-ийн шинэ драмануудтай танилцацгаая.

1.Thirty-Nine

Саяхан буюу 2-р сарын 16нд Son Ye Jin, Jeon Mi Do, Kim Ji Hyun нарын гол дүрд нь тоглосон драма шинээр гарсан юм. Үйл явдлын хувьд 39н настай найзуудын харилцаа, хайр гэх мэт зүйлсийн талаа өгүүлэх аж.

2.Juve.nile Justi.ce-2р сарын 25н

Насанд хүрээгүй хүмүүсийг ш.ү.ү.х талаар гарах онц сонирхолтой драма.

3.Tomorrow-3-р сарын 2

Rа Магийн 2017 оны Naver-ийн вэбтүүнээс сэдэвлэжээ. SF9 хамтлагийн Rowoon-ий тоглосон дүр нь чинээлэг гэр бүлийн хүү юм. Хямралын менежментийн багт харьяалагддаг ү.х.ли.йн хоёр сахиусан тэнгэрийн багт оржээ. Тэдний эрхэм зорилго? Амьдралаа дуусгахыг хүсч буй хүмүүсийг аврах юм.

4.The Sound Of Magic – 2022 оны 3-р сар

Энэхүү ид шидийн K-Drama нь Ha Il Kwon-ы алдартай “Аннарасуманара” вэбтүүнээс сэдэвлэжээ. Цагийн ажил хийж өөрийнхөө болон эгчийнхээ амьжиргааг залгуулах гэж тэмцэж буй ахлах сургуулийн нэг охины тухай өгүүлнэ.

5.Remarriage & Desires – энэ жил гарах боловч огноо нь тодорхойгүй

Хэрэв та драманаас шинэлэг зүйл хайж байгаа бол энэ цувралыг үзэх жагсаалтдаа нэмж оруулаарай.

6.A Model Family – 2022 он

Энэхүү драма нь санхүүгийн сү.йр.эл, да.мп.уура.лд унасан жирийн нэгэн гэр бүлийн тухай өгүүлэх аж.

7.Glitch – 2022

Энэхүү драма нь сэтгэл зүйн шинжлэх ухааны уран зөгнөлт төрөлд багтах бөгөөд баян айлын охин сураггүй болсон найз залуугаа х.а.рь гариг сонирхогч залуусын тусламжтайгаар хайж байгаа тухай гарна.

8.The Fabulous – 2022

Хэрэв та загварын ертөнцөд дуртай бол The Fabulous танд тохирож магадгүй. SHINee хамтлагийн MInho болон Chae Soo Bin нарын гол дүрд нь тоглосон энэхүү цуврал нь дур булаам боловч салбараас амьд үлдэхийн төлөө тэмцэж буй загварын ажилчдыг тухай гарах аж.

9.I love to Hate You – 2022 он

Энэхүү роман-ком цуврал нь энтертайнмент салбарт ажилладаг, чадвартай шинэхэн өмгөөлөгчийн тухай гарах юм. Тэр алдахыг үзэн яддаг бөгөөд үерхэх сонирхолгүй. Энэ драма хайрын түүх үү эсвэл хайрын тулаан уу?

10.Money Heist: Korea- Joint Economic Area – 2022 он

Энэхүү цуврал нь Испанийн гайхалтай алдартай “Money Heist” шоуны солонгос хувилбар юм. Энэ драма энэ жилийн хамгийн алдартай драма ч болж магадгүй юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
Дэлгэрэнгүй харуулах

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Content is protected !!