СОЁЛ УРЛАГ

Солонгост очоод анхаарах ёстой чухал зүйлс

Солонгос Youtuber Kelsey америк найзтайгаа цуг гадны иргэдэд зориулан шинэ бичлэгээ хийжээ. Тэрээр Солонгост очоод анхаарах ёстой зүйлсийн талаар сануулсан байна. Юмыг яаж мэдэхэв хэзээ нэгэн цагт хэдүүлээ оччих ч юм бил үү.

1.Эрэгтэй, эмэгтэй хүмүүс хоорондоо санамсаргүй хүрэх нь тохиромжгүй.

Гадаадын орнуудад хэн нэгэнтэй ярилцах, хошигнохдоо “тоглоомоор гар хүрэх” нь нийтлэг байдаг ч энэ нь Солонгост ийм зүйл огт болохгүй гэсэн үг юм.

2.Нэгэн зэрэг олон хүнтэй болзохдоо болгоомжтой ханд.

Келси “Чи өөр хүмүүстэй болзож байгаа гэдгээ охин эсвэл залууд битгий хэлээрэй” гэж дүгнэжээ. Хэдийгээр бусад оронд нэгээс олон хүнтэй болзох, ярилцах нь түгээмэл байдаг ч Солонгост энэ талаар илэн далангүй ярих нь ухаалаг хэрэг биш юм. Энэ нь хурцадмал байдал, доромжлолыг үүсгэж болзошгүй тул үүнийг хэлэхгүй орхих нь дээр.

3.Солонгост байгаа бүх гадны иргэд англиар яридаггүй гэдгийг ойлгох

Солонгост олон орны иргэд ирдэг болохоор тэр болгон англи хэл мэддэггүй.

4.Зөвхөн гадаад хүмүүстэй нөхөрлөх хэрэггүй.

Солонгос хүмүүстэй нөхөрлөхөд зөвхөн солонгосчуудын мэддэг шинэ зүйл, туршлагыг сурч чадна. Мөн солонгос хэлээ сайжруулахад тусална гэжээ.

5.Бусадтай харилцахдаа зөвхөн нэг гарыг ашиглах нь эелдэг бус үйлдэл юм.

Та хэн нэгэнд ямар нэгэн зүйл хүлээн авах эсвэл өгөхдөө хоёр гараа ашиглах нь эелдэг хэрэг байх болно.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
+1
7
+1
4
+1
1
+1
1
+1
1
+1
2
+1
0
Дэлгэрэнгүй харуулах

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Content is protected !!