СОЁЛ УРЛАГ

Солонгосын урлагийн салбарт гарч байсан хамгийн утгагүй үерхлийн цуурхалууд

К-Попын салбар нь томрох тусам алдарнуудын цуурхлууд ч дагаад ихсэж байдаг. Энэ удаа өмнө нь гарч байсан цуурхлуудаас хамгийн тэнэг цуурхлуудыг хүргэж байна.

1.SHINee Minho болон TVXQ Changmin

Тэд маш сайн найзууд гэдгээр нь хүмүүс сайн мэдэх байх. Японы нэгэн жижиг хэвлэл Changmin-ийг нэгэн эмэгтэйтэй болзож байна хэмээн мэдээлж байв.

Яг юу болсон бэ гэхээр тэр үед Changmin нэг урт үстэй хүнтэй цуг сууж байсан нь япон сэтгүүлчийн дуранд өртөн ийм цуурхал гарч байв. Гэвч үнэндээ цуг сууж байсан хүн нь Minho бөгөөд нэлээн урт үстэй байсан тул ийм эндүүрэл гарж байжээ.

2.EXO Lay болон Lee Soo Man

Энэ бол зүгээр л хөгжилтэй байх үүднээс орууллаа. Энэ зурагны тайлбар нь тэд ижилхэн гутал өмссөн тул үерхэж байгаа.

3.Girls Generation Sooyoung болон Won Bin

Нэгэн цаг үед Sooyoung, Won Bin хоёрыг болзож байгаа хэмээн цуурхал тарч байв. Гэвч энэ нь тэр үедээ ямар ч боломжгүй зүйл байсан аж.

SM Entertainment-ийн хэлснээр тэд нэгнийгээ ерөөсөө танихгүй бөгөөд бүр хэзээ ч уулзаж байгаагүй гэдгийг баталсан юм.

4.Girl’s Generation Yoona болон PSY

2012 онд энэхүү цуурхал гарч байсан бөгөөд тэднийг цугтаа явж байна гэсэн зураг цацагдаж байв. Гэвч үнэндээ PSY-тэй цуг явж байсан Running Man-ий зураглаач байсан нь батлагдсан бөгөөд зураг авсан сэтгүүлч уучлалт гуйж байжээ.

5.Eugene (S.E.S) болон Lee Young Ha

К-Попын түүхэн дэх бас нэгэн утгагүй цуурхал. Энэ том цуурхалыг сонсож байсан хүмүүс цөөнгүй байгаа байх. Энэ хоёрын насны зөрүү нь асар их. Учир шалтгаан юу вэ гэхээр Eugene-ийн нэр нь жүжигчин Yu Ji-in-тэй төстэй сонсогддог тул энэхүү цуурхалд өртөж байв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
+1
2
+1
0
+1
0
+1
5
+1
0
+1
0
+1
0
Дэлгэрэнгүй харуулах

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Content is protected !!