КPOP

2 өөр хамтлагт дебютээ хийж байсан шүтээнүүд

Сүүлийн жилүүдэд 2 өөр хамтлагт дебютээ хийх үзэгдэл цөөнгүй олон байна. Нэгээс олон удаа дебютээ хийж байсан шүтээнүүдийг мэдэж авцгаая.

1.Kwon Eunbi (IZ*ONE, соло уран бүтээлч)

2014 онд Ye-A хамтлагийн нэг хэсэг болон дебютээ хийж байжээ.

Ye-A хамтлаг төдийлөн сайн амжилт гаргаагүй бөгөөд Eunbi хамтлагаас гаран Produce 48 шоунд оролцон IZ*ONE хамтлагт дахин дебютээ хийн нэлээн амжилттай байсан. IZ*ONE хамтлаг тарсны дараа одоогоор соло уран бүтээлчээр ажиллаж байна.

2.HyunA

2007 онд Wonder Girls хамтлагт дебютээ хийж байв.

Дараа жил нь гэр бүлийн шалтгаанаар хамтлагаасаа гарсан бөгөөд дараа нь Cube entertainment-д орон 4Minute хамтлагт дахин дебютээ хийж байсан боловч тус хамтлаг 2016 онд тарсан.

3.Mino (Winner)

Анх BoM хамтлагийн гишүүнээр дебютээ хийж байжээ. Хэдэн жилийн дараа тус хамтлаг тарсан бөгөөд YG энтертайнментийн WIN:Who Is Next шоунд амжилттай оролцон WINNER хамтлагийн албан ёсны гишүүн болсон аж.

4.Somin (K.A.R.D)

Анх PURETTY хамтлагт дебют хийсэн боловч 2 жилийн дараа хамтлаг тарч байжээ.

Дахин 2015 онд April хамтлагт дебютээ хийсэн ч хэдэн сарын дараа хамтлагаас гарч байжээ. Жилийн дараа одоогийн хамтлаг K.A.R.D-д дахин дебют хийсэн байдаг.

5.Solji (EXID)

Solji анх 2NB дуо хамтлагт дебютээ хийж байв. Хамтлаг тарсны дараагаар EXID хамтлагт дахин дебютээ хийжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
+1
2
+1
1
+1
0
+1
0
+1
0
+1
1
+1
0
Дэлгэрэнгүй харуулах

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Content is protected !!