КPOP

BigHit Music-ийн шинэ хөвгүүдийн хамтлаг

Олон к-поп фенүүд BigHit Music-ийн шинэ хөвгүүдийн хамтлагт ихээхэн анхаарлаа хандуулаад байна. Тэд Trainee A гэсэн нэрийн дор явж байгаа бөгөөд сошиал орчинд тун идэвхтэйгээр бичлэг, бэлтгэлийн ард болдог үйл явц гэх мэт зүйлсээ хуваалцдаг аж. Trainee A нь нийт 7-н гишүүнтэй бөгөөд Yorch Yongsin, Leo Sangwon, Woochan, James, JJ, Jihoon гэсэн гишүүд байна. Эдгээр гишүүдийн товч мэдээллийг харцгаая.

Хамгийн хөгшин гишүүн нь 2002 оны 4-р сарын 11-нд төрсөн Yongshin юм. Тэрээр Тайланд улсын Phayao-д төрсөн бөгөөд хамтлагийнхаа Солонгос биш 3-н гишүүний нэг.

Дараагийн гишүүн Солонгос-Австралын гэр бүлээс гаралтай Leo байна. Тэрээр 2002 оны 8-р сарын 22-нд төрсөн бөгөөд Сидней хотод төрж өсчээ.

Хамтлагийн Солонгос гишүүдийн нэг Sangwon 2003 оны 5-р сарын 8нд төрсөн бөгөөд Сөүл хотод бага насаа өнгөрүүлжээ.

Дараагийн гишүүн Woochan 2005 онд төрсөн бөгөөд мөн Сөүл хотод өссөн.

Хятад-Тайландын гэр бүлээс гаралтай James 2005 оны 10-р сарын 14-нд төрсөн бөгөөд Хонгконгоос ирсэн аж. Тэрээр Хятад, Тайланд, Солонгос, Англи хэлтэй гэнэ шүү.

Хамтлагийн гадаад гишүүний нэг Япон-Америкийн гэр бүлээс гаралтай бөгөөд Японоос солонгост ирсэн аж. Нэр JJ бөгөөд 2006 онд төрсөн залуу гишүүн юм.

Хамгийн сүүлд хамтлагийн макне Jihoon байна. Төрсөн сар өдөр нь тодорхойгүй байгаа ч 2006 онд төрсөн аж. Тэрээр мөн Сөүл хотод өссөн.

Хамтлагийн хувьд 5-н өөр улсаас байгаа нь үнэхээр бахархууштай. К-попын түүхэнд тодоор тэмдэглэгдэх шинэ түүхийг BigHit Music бичиж байна. BigHit аль ч цаг үед үнэхээр алдартай хамтлагийг төрүүлэн гаргадгаараа алдартай, шинэ хамтлагийг тэсэн ядан хүлээж байя.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
+1
2
+1
25
+1
2
+1
1
+1
0
+1
0
+1
0
Дэлгэрэнгүй харуулах

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Content is protected !!