СОЁЛ УРЛАГ

Жүжигчин Han So Hee тансаг зэрэглэлийн байр худалдан авсанд олон нийт сайнаар хандаж байгаа бөгөөд шалтгаан нь…

Жүжигчин Han So Hee Achiwul хэмээх тансаu зэрэглэлийн хотхонд байр худалдан авчээ. Тэгвэл Солонгосчууд энэхүү үйлдэлд нь үнэхээр ам сайн байгаа бололтой. Яг юу болсон талаар сонирхцгооё. Энэхүү тансаг зэрэглэлийн хотхон нь Сөүлээс гучин минут орчим яваад очих газар аж. Энэхүү хотхон нь байрлал зэргээсээ хамааран олон алдартнууд байдаг юм. Жүжигчин Han So Hee 1.64 сая долларыг(ойролцоогоор 4.6 тэрбум орчим төгрөг) бүтэн төлөн худалдаж авчээ.

Жүжигчин Han So Hee-ийн худалдан авалт нь үл хөдлөх хөрөнгийн зах зээл асар их инфляцитай нүүр тулж, үнэ өсөж буй хүнд цаг үед болсон юм. Алдар нэрээ ашиглан үл хөдлөх хөрөнгийн үнийг хөөрөгдүүлж буй алдартнуудад олон нийт дургүйцэж байгаа.

Нэмж дурдахад, Girls’ Generation хамтлагийн Taeyeon удахгүй бүтээн байгуулалтад орох гэж байгаа газарт урьдчилж газар худалдаж авсан гэх мэт оддын үл хөдлөх хөрөнгийн талаарх таамаглал сүүлийн үед ихээхэн шүүмжлэгдэж байна. Нөгөөтэйгүүр, жүжигчин Ryu Jun Yeol саяхан зээлээр газар, барилга барьж байгаад халуун сэдэв болсон.

Харин Han So Hee-ийн худалдан авалтанд олон нийт сайн хандаж байгаа нь үндсэн 2 шалтгаантай. Эхний том шалтгаан бол түүний амжилтийн түүх юм. Тэрээр гэр бүлийн асуудлаас болж эмээгийнхээ тор өссөн бөгөөд анх Сөүлд ирэхдээ 300 хүрэхгүй доллартай ирсэн байна. Шөнө нь цагийн ажил хийж өдөр нь загвар өмсөгчийн ажилаа хийж байсан бөгөөд хэдэн жилийн дараа World Of The Married-аас жүжигчний санал ирсэнээр түүний энэ том амжилт эхэлсэн байдаг.

Дараагийн том шалтгаан бол Han So Hee бэлэн мөнгөөр худалдан авсан нь юм. Жүжигчин Ryu Jun Yeol зээл авсан нь олон нийтийн дургүйцлийг ихэд хүргэсэн. Шалтгаан нь мэдээж түүнийг том нэр хүндээ ашиглан сая, сая воны зээл авсан мөн давуу эрх авсанд нь олон нийт тун муу амтай байгаа юм. Тийм ч учраас олон нийт жүжигчин Han So Hee-д ам сайтай байгаа За ямар ч байсан түүний амжилтанд баяр хүргье.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
+1
0
+1
3
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
Дэлгэрэнгүй харуулах

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Content is protected !!