СОЁЛ УРЛАГ

Дэлхийн том оддын 1 сая долларын үнэтэй хүзүүний зүүлт

BLACKPINK хамтлагийн гишүүн Lisa, Selena Gomez, Zendaya нар нэг ижил зүйлээр гангарчээ. Тэд BVLGARI(Bulgari) брендийн зүүлтээр гангарсан бөгөөд энэхүү хүзүүний зүүлт нь ойролцоогоор 1 сая долларын үнэтэй юм.

Lisa-ийн хувьд Magnifica High Jewelry-ийн сурталчилгааны бичлэгийн үеэр өмссөн байв. Тэрээр тун энгийн бөгөөд гоёмсог харагдсан юм. Хүзүүний зүүлттэйгээ Loius Shengtao Chen-ий “AW21 Black Tee Dress with Shoulder Straps”-ийг хослуулжээ.

Zendaya-ийн хувьд тус брендийн албан ёсны элч төлөөлөгч бөгөөд нэгэн сурталчилгааны үеэр энэхүү хүзүүний зүүлтийг зүүжээ. Оранж өнгийн даашинзан дээр зүүлт нь үнэхээр сайхан зохиж байна.

Харин Selena Gomez-ийн хувьд 28 дах удаагийн Screen Actors Guild Awards(SAGA)-д оролцох үеэрээ энэхүү хүзүүний зүүлтийг зүүсэн байна. Хүзүүний зүүлттэйгээ хослуулан хар өнгийн даашинз өмсжээ.

3-н царайлаг дэлхийн одууд маань үнэтэй хүзүүний зүүлтээр гангаран бүгд өөрсдийн гэсэн хэв маягаа харуулжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
+1
10
+1
31
+1
19
+1
0
+1
4
+1
4
+1
0
Дэлгэрэнгүй харуулах

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Content is protected !!