КPOP

Жүжигчин Han So Hee-ийн талаар хүмүүсийн мэдэхгүй баримтууд

Карьер нь хурдтайгаар өсөж буй жүжигчин Han So Hee-г одоо мэдэхгүй хүн ховор болсон. Тэрээр The World of the Married драманд тоглосноосоо хойш царай, жүжиглэх чадвараараа олон нийтийн танил болсон. Түүнээс хойш Nevertheless, My Name зэрэг драмануудад гол дүр бүтээсэн бөгөөд түүний сонирхолтой баримтуудтай танилцацгаая.

1.Түүний жинхэнэ нэр нь Lee So Hee

Олон хүн түүнийг Han So Hee гэж мэдэх байх. Үнэндээ нэр нь “Lee” бөгөөд “Han” биш юм. Яагаад нэр солисон шалтгаан нь хараахан тодорхойгүй байгаа юм.

2.So Hee ээжийнхээ өрийг төлөх гэж шаргуу ажилласан

2020 оны 7-р сарын 18нд нэр нь үл мэдэгдэх нэгэн хэрэглэгч So Hee-ийн ээжийг хэсэг бүлэг хүмүүсийг хулхидсан хэмээн мэдэгддэг. Үйл явдлын хувьд урт учраас товч тайлбарлавал So Hee-ийн аав, ээж 5-н настай байхад нь салсан бөгөөд тэр цагаасаа хойш холбоо тасарсан. Мөн салснаас нь хойш So Hee эмээ дээрээ өссөн юм. Тэрээр ээжийнхээ хийсэн зүйлд уучлалт гуйсан бичлэг хийсэн бөгөөд олон нийт ч улам түүнийг хайрлах болсон.

3.Тэрээр өөрийгөө Nevertheless-ийн дүртэй адилхан гэдгээ хүлээн зөвшөөрдөг

Түүний сүүлд тоглосон драмануудын нэг Neverthelless-д Yoo Na Bi-ийн дүрийг бүтээдэг. Хэвлэлийн хурал дээр өөрийгөө вебтүүн дээрх дүртэй тун адилхан тул сонгосон гэдгээ ч хэлсэн юм.

4.Түүнийг шивээс хийлгэж тамхи татдаг байсан хэмээн шүүмжилсэн

The World Of The Married-д том амжилт олсны дараа нитизенчүүд түүний хувийн амьдралтай холбоотой хуучны зургуудыг гаргаж ирсэн бөгөөд зарим зураг нь шивээстэй зарим зураг нь тамхи татаж байгаа зураг байв. Энэхүү зурагнууд хүмүүсийг 2 хуваасан юм. Түүний найз эрэгтэй айдолуудад энэ хэвийн үзэгдэл харин эмэгтэй хүнд яагаад болдоггүй талаар дурдаад ч амжсан. Ямар ч байсан So Hee жүжигчин болохын тулд бүх шивээсээ арилгасан аж.

5.Тэрээр гэгээлэг дур булаам дүрд тоглохыг хүсдэг

Arirang K-Pop-т өгсөн ярилцлагын үеэр энэ талаараа хэлсэн.

6.Дууны клифнүүдэд тоглож байсан

2016 онд SHINee хамтлагийн Tell Me What To Do-д тоглож байжээ. Энэхүү клифенд тэрээр күүл муу охины дүрийг гаргадаг юм. Үүнээс хойш 2017 онд Jung Yong Hwa-ийн That Girl, 2018, 2019 онд бас клифенд тоглож байв.

7.burgundy уруулын будганд дуртай

So Hee-ийн хамгийн үнэ цэнэтэй зүйл бол уруулын будаг юм.

8.Биенийхээ хамгийн сэтгэл татам хэсэгийг нүд хэмээн үздэг

Song Kang, So Hee нар fun хэмээх нэвтрүүлэгт орох үеэрээ хөгжилтэй асуултуудад хариулсан. Түүний биеийн хамгийн сэтгэл татам хэсгийг асуухад нүд хэмээн хариулж байв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
+1
3
+1
6
+1
2
+1
0
+1
0
+1
1
+1
0
Дэлгэрэнгүй харуулах

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Content is protected !!