СОЁЛ УРЛАГ

Марвелийн шинэ кинонд тоглож байгаа Park Seo Joon зураг авалтын талаар болон өөрт анх төрсөн мэдрэмжээ хуваалцлаа

2021 оны 7-р сард Park Seo Joon фенүүддээ сайхан мэдээ дуулгаж баярлуулж байв. Park Seo Joon албан ёсоор марвелийн шинээр гарах кинонд Солонгос-Америкийн баатар Cho-ийн дүрд тоглохоор болсон юм.

IMDb дээр түүний нэр нэмэгдэсний дараа зураг авалтандаа орохоор Английн Лондон хот руу явсан юм. Тэрээр мөн youtube дээрх влогоороо фенүүдтэйгээ цуг байв. Хотын талаар харуулсан ч дүрийнхээ тухайд ямар нэгэн бичлэгээр харуулаагүй юм. Guardian-д өгсөн ярилцлагынхаа үеэр Марвел анх холбогдоход нь ямар хариу үйлдэл үзүүлж байсан талаараа мөн ямар саад бэрхшээл, айдас тулгарч байсан талаараа ярижээ.

“Marvel Cinematic Universe надтай ярихыг хүссэнийг анх сонсоод би итгээгүй, би үнэхээр итгээгүй” -Park Seo Joon

Бусад жүжигчдийн адил нарийн зүйлсийн талаар маш болгоомжтой хандсан бөгөөд “Би зүгээр Марвелтай холбоотой асуултанд анхааралтай хандахыг хичээж байна” гэжээ. Тийм ч учраас олон нарийн зүйл хуваалцаагүй ч бага зэрэг өөрт төрсөн мэдрэмжүүдээсээ хуваалцжээ.

“Би сорилт бэрхшээлээс айдаг хүн биш ч гэсэн Өмнөд Солонгост болон гадаадад орсон зураг авалт бүр миний хувьд маш том сорилт байдаг”-Park Seo Joon

Ахмад жүжигчин ч гэсэн бага зэрэг айдас байсан байх. Тэрээр тайлбарлахдаа Марвелт гэсэн нэр нь түүний санааг их зовоож байсан талаар хэлсэн бөгөөд бусад жүжигчид түүнд их тусалсан бололтой. Park Seo Joon-ий хэлснээр бол ” Би эхэндээ бага зэргийн айдас мэдэрч байсан гэвч надад хүн бүр маш их тусалж дэмжиж байсан тул би хурдан хөлөө олсон” гэжээ.

Кино нээлтээ хийсний дараа Park Seo Joon ямар ч дүрд тоглосон дүрээрээ дахин гялалзана гэдэгт эргэлзэхгүй байна. Олон жилийн туршлагаас харахад дэлхий нийт түүний авьяасыг анзаарах цаг болсон нь дамжиггүй.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
+1
0
+1
11
+1
1
+1
0
+1
0
+1
0
+1
0
Дэлгэрэнгүй харуулах

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Content is protected !!