СОЁЛ УРЛАГ

Фенүүдийн сонгосон хамгийн царайлаг эмэгтэй жүжигчид

KingChoice website к-поп, к-драмын фенүүдийн дунд энэ удаа Солонгосын хамгийн хөөрхөн эмэгтэй жүжигчны талаар санал асуулга явуулжээ. Энэхүү санал асуулганд нийт 1 сая гаруй хүн оролцсон бөгөөд нийт 30-н эмэгтэй жүжигчний дунд санал асуулга явуулсан юм. Эхний 11-н байрыг танилцуулж байна.

11.IU

Түүний хамгийн сүүлийн драма нь Hotel Del Luna бөгөөд нийт саналын 2 хувь буюу 26758н санал авчээ.

10.Kim Yoo Jung

2021 онд Lovers of the Red Sky драманд тоглосон бөгөөд нийт саналын 2.4 хувь буюу 31424н санал авсан байна.

9.Han So Hee

2021 он бол түүний хувьд амжилт бүтээлээр дүүрэн байсан он жил бөгөөд нийт 39,627н хүний санал авчээ.

8.Song Hye Kyo

Хамгийн сүүлд Now, We Are Breaking Up драманд гол дүр бүтээсэн. Тэрээр нийт саналын 4% буюу 53,149 хүний санал авсан байна.

7.Son Ye Jin

Түүний тоглосон шинэхэн драма саяхан гарсныг фенүүд нь сайн мэдэж байгаа байх. 60,486 хүний санал авсан байна.

6.Bae Suzy

2020 онд Start-Up драманд тоглосноосоо хойш чимээгүй байгаа боловч нийт 61,639 хүний санал авсан байна.

5.Kim Go Eum

Нийт саналын 8.3% буюу 109,674 хүний санал авчээ. Хамгийн сүүлд Yumi’s Cells драманд гол дүр бүтээсэн.

4.Lee Se Young

141,811н хүний санал авснаар энэ жагсаалтын 4-т орч байна.

3.Seo Yea Ji

Жилийн өмнө томоохон шуугианд орооцолдсоны улмаас чимээгүй байсан жүжигчин маань саяхан албан ёсоор уучлалт гуйж эргэн ирэлтээ хийхээр болсон. Тэрээр 153,958н хүний санал авснаар 3-т орч байна.

2.Kim So Hyun

175,532 буюу нийт саналын 13.3%-ийг эзэлж байна. Яалтчгүй хөөрхөн л дөө.

1.Kim Jisoo

Жүжигчний дебютээ хийгээд удаагүй байгаа BLACKPINK хамтлагийн гишүүн маань нийт 368,473н хүний санал авчээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
+1
2
+1
50
+1
8
+1
5
+1
0
+1
2
+1
0
Дэлгэрэнгүй харуулах

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Content is protected !!