
28н сая гаруй хүн оролцсон санал асуулгаас тодорсон хамгийн царайлаг 10-н эрэгтэй жүжигчин
Санал асуулгын алдартай вэб сайт KingChoice одоо энэ салбарт байгаа хамгийн царайлаг эрэгтэй жүжигчдийг тодруулахаар санал асуулгыг явуулжээ. 35 өөр жүжигчдийн төлөө 28 сая гаруй хүн санал өгсөн бөгөөд санал асуулгын үр дүнд үндэслэн шилдэг 10-г танилцуулж байна. 15-11р байранд Gong Yoo, Kim Bum, Nam Joo Hyuk, Cha Eun Woo, Jang Ki Yong зэрэг жүжигчид орсон юм.
10.Park Hyung Sik
Хамгийн сүүлд “Happiness” (2021) драмад гол дүр бүтээсэн Park Hyung Sik 94,754н хүний санал авсан байна.

9.Hyun Bin
“Crash Landing on You” (2019-2020) драманы эрэгтэй гол дүр маань 103,807н хүний санал авсан юм.

8.Lee Dong Wook
Царайлаг үнэг маань энэхүү санал асуулгад 105,172 санал авчээ.

7.Lee Min Ho
Хамгийн сүүлд “The King: Eternal Monarch” (2020) драманд гол дүр бүтээгээд байсан Lee Min Ho 133,963н хүний санал авчээ.

6.Lee Jun Ho
199,228н хүний санал авснаар энэ жагсаалтанд багтжээ.

5.Lee Joon Gi
Lee Joon Gi санал асуулгад 223,171н хүний санал авсан байна.

4.Kim Soo Hyun
Нийт саналын 0.8 хувь буюу 240,827н хүний санал авчээ.

3.Ji Chang Wook
2020 оноос хойш чимээгүй байгаа Ji Chang Wook санал асуулгад 280,222 хүний санал авчээ.

2.Jung Hae In
Саяхан дууссан Snowdrop драманы гол дүр маань санал асуулгад 12,954,378 санал авсан байна.

1.Kim Seon Ho
Өнгөрсөн жилийн сүүлээр томоохон шуугианд өртсөн жүжигчин маань 13,705,337 буюу нийт саналын 45.6%-ийг эзлэх санал авсан байна.
