КPOP

К-Попын салбарт хамгийн удаан бэлтгэгдсэн шүтээнүүд

K-Pop-ын шүтээнүүд ямар агентлагт ажиллаж, аль хамтлагт орсон ч хамаагүй мөрөөдлийнхөө хойноос хөөцөлдөж, уран бүтээлчийн хувьд дебютээ хийхийн тулд эрчимтэй сургалтанд хамрагддаг. Энэ жагсаалтанд байгаа хүмүүсийн дадлага хийх хугацаа үнэхээр урт удаан байсан. Энэ нь тэднийг дэбют хийхдээ хичнээн их хичээл зүтгэл, тууштай байдал гаргасныг харуулж байна. Энэ салбарт маш олон жил бэлтгэгдсэн шүтээнүүдтэй танилцацгаая.

Red Velvet хамтлагийн Seulgi(7 жил)

Seulgi дунд сургуульд байхаасаа бэлтгэгдэн Red Velvet хамтлагт дебютээ хийж байв.

TWICE Jihyo(10 жил)

Ердөө 8хан настай байхаасаа эхлэж бэлтгэгдсэн бөгөөд тэрээр хүүхэд насаа зөвхөн айдол болохын тулд зориулсан.

BLACKPINK Jennie (6 жил)

2010 онд YG энтертайнментэд элссэн бөгөөд 2012 оноос олны анхааралд өртөн YG-ийн дараагийн охидын хамтлагт багтан дэлхийн том од болсон юм.

BIGBANG G-Dragon(11 жил)

11 жил дадлагжигч байх хугацаандаа 5-н жилийг SM entertainment, 6н жилийг YG entertainment-д өнгөрүүлжээ.

SEVENTEEN S.Coups (6 жил)

Тэрээр бараг л NU’EST хамтлагийн гишүүн болох дөхсөн.

NCT Johnny (9 жил)

Тэрээр SM entertainment-д 2008 онд орсон бөгөөд тэрээр 2012 онд EXO хамтлагт дебют хийх боломжтой байсан ч тийм зүйл болоогүй. Гэвч тэрээр 2017 онд NCT хамтлагт дебютээ хийснээр түүний карьер эхэлсэн байдаг.

(G)I-DLE Miyeon (8-н жил)

Тэрээр BLACKPINK хамтлагийн 5 дах гишүүн болох боломжтой байсан ч тийм зүйл бололгүй Cube entertainment-д элсэн дебютээ хийсэн.

MONSTA X Shownu (7-н жил)

JYP entertainment-д 2 жил бэлтгэгдсэн боловч Starship энтертайнментэд нэгдэн MONSTA X хамтлагт дебютээ хийсэн юм.

EXO Suho (6-н жил)

EXO хамтлагийн ахлагч маань SM-ийн олон улсын шалгаруулалтаас шалгаран SM-д элссэн байна.

G.Soul(15-н жил)

JYP энтертайнментэд 15-н жил ажилласны эцэст соло уран бүтээлчээр 2015 онд дебютээ хийж чадсан.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
+1
2
+1
4
+1
0
+1
1
+1
10
+1
0
+1
0
Дэлгэрэнгүй харуулах

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Content is protected !!