K- Драма

Seo In Guk “Navillera”-д дүр бүтээхээр болжээ.

Seo In Guk tvN-н драма “Navillera”-д дүр бүтээхээр болжээ. Гуравдугаар сарын 31-нд Ilgan Sports-с үүнийг мэдэгдлээ. Дуучнаас байж байгаад жүжигчин болсон Seo In Guk нь “Squad 38”-д хамртан ажиллаж буй Han Dong Hwa найруулагчаар дамжуулан “Navillera”-д оролцон тоглохоор болжээ.

Seo In Guk нь “Navillera”-г гарч дууссаны дараа цацагдах шинэхэн драмад гол дүр бүтээж байгаа билээ. “Doom at Your Service” нэртэй драма нь хүрсэн болгоноо алга болгодог залуу болон хувь заяанаасаа зугтаж буй эмэгтэйн тухай гарах уран зөгнөлт, романтик драма байна. Фенүүд нь Seo In Guk-г “Doom at Your Service”-д харахаасаа өмнө “Navillera”-р уулзах нь ээ.

“Navillera” нэгдэх, хоёрдох өдөр Солонгосын цагаар 21 цагт цацагддаг байна. “Doom at Your Service” нь 5 дугаар сард нээлтээ хийх юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
Дэлгэрэнгүй харуулах

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Content is protected !!