K- ДрамаКPOP

К-Драма болон К-Поп -ертөнцийн хамгийн царайлагаар шалгарсан 3 алдартан

Солонгосын пластик мэс засалчид энтэртайнмент салбарын эрэгтэйчүүд дундаас хамгийн царайлаг 3 алдартанг MNET TMI-р нэрлэжээ.

3-р байр: BTS хамтлагийн гишүүн V буюу Ким Тэхён

Пластик эмч нар 100 айдол дундаас дуучин V-г сонгожээ. Хамгийн царайлаг алдартан гэх сэдвийг хөндөх бүрт үргэлж л Ким Тэхён, V гэх нэр дурдагддаг шүү дээ. Түүний царай төрхийг дэлхий даяар хүлээн зөвшөөрдөг ба энэ удаад ч гэсэн өөрийн байр сууриа батлан харууллаа.

2-р байр: Жүжигчин Со Кан Жүн

Хоёрдугаар байранд залуу жүжигчин Су Кан Жүн оржээ. Тэрээр дэлгэцийн урлагт дэбют хийснийхээ дараагаар царайлаг төрхөөрөө олонд танигдсан билээ. Нэвтрүүлгийн хөтлөгчид эмч нараас яагаад түүнийг 2-р байранд оруулсан талаар асуутал Хэрэв та эрэгтэй алдартнууд дундаас хамгийн сайхан нүдийг хайя гэвэл Со Кан Жүн л тохирно хэмээжээ.

1. ASTRO хамтлагийн гишүүн, жүжигчин Ча ИнҮ

Энэхүү жагсаалтын эхний байрыг Ча ИнҮ эзэлжээ. КРОР ертөнцөд хөл тавьсан үеэсээ эхлээд Царай төрхийн суут ухаантан хочтой болсон тэрээр айдолуудын дунд ч өөрийн төгс визуалаараа хүлээн зөвшөөрөгдсөн билээ. Мэргэжилтнүүд хэлэхдээ Түүний ямар ч алдаа байхгүй. Бүх зүйл нь төгс төгөлдөр гэжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
+1
0
+1
16
+1
3
+1
0
+1
1
+1
2
+1
0
Дэлгэрэнгүй харуулах

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Content is protected !!