КPOP

BTS болон Blackpink хамтлагууд түүх бүтээсэн тухай

Өмнөд Солонгосын к-поп хөгжмийн урсгалын хамтлагууд болох хөвгүүдийн BTS болон охидын Blackpink нар MTV Video Music Awards-аас шагнал хүртлээ. Дэлхийн алдарт хөгжмийн MTV телевизээс жил бүр уламжлан болгон зохион байгуулдаг шагнал гардуулах ёслолын арга хэмжээний энэ жилийн “Шилдэг хамтлаг”-аар BTS тодорсон бол энэ зуны шилдэг дуугаар Blackpink хамтлагийн “How You Like That” тодорчээ.

Тэд “MTV Video Music Awards”-аас шагнал хүртсэн анхны өмнөд Солонгос хамтлагууд болжээ.

BTS хамтлагтай “Шилдэг хамтлаг” шагналын төлөө 5 Seconds of Summer, Twenty One Pilots, Blackpink тэргүүтэй есөн хамтлаг өрсөлджээ. Харин Blackpink хамтлагтай “Энэ зуны шилдэг дуу” шагналд Карди Би, Майли Сайрус, ДиЖэй Халид, Дуа Липа, Тэйлор Свифт нар өрсөлдсөн аж. шагналын тухайд гэвэл The Weeknd-ийн “Blinding Lights” шилдэг дууны клипээр, Лэйди Гага болон Ариана Гранде нарын “Rain on ME” дуу энэ оны шилдэг дуугаар тус тус тодорчээ. Мөн Лэйди Гага “Оны шилдэг уран бүтээлч” болсон бол хамтдаа хийсэн шилдэг дуугаар Лэйди Гага болон Ариана Гранде нарын “Rain on ME” дуу шалгарсан байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
+1
7
+1
42
+1
5
+1
2
+1
1
+1
1
+1
3
Дэлгэрэнгүй харуулах

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Content is protected !!