КPOP

BTS-хамтлагийнхан 2018 онд тарах гэж байсан нь, тэдэнд хэр хүнд туссанаа хуваалцав.

Жин хэлэхдээ: Тэр үед бид сэтгэлзүйн хувьд үнэхээр хэцүү байсан. Бие биетэйгээ ярилцаж байхдаа тарах тухай хүртэл бодож байсан.Үргэлжлүүлэхээр шийдсэн гишүүддээ талархаж байна …Нэгнээ үргэлж хайрладаг гишүүддээ талархал илэрхийлж, биднийг үргэлж хайрлаж байдаг ARMY-д баярлалаа гэж хэлмээр байна. Баярлалаа.Тэр үед бидэнд үнэхээр хэцүү байсан. Эргээд бодоход ийм мөчүүдийг даван туулаад бид энд ирсэндээ үнэхээр их талархаж байна гэдгээ хэллээ.

Жин мөн тэднийг тарах дөхсөн тухайгаа дурдахад гишүүд хэрхэн хүлээж авсныг хуваалцав.

Шюга: Завсарлага нь биднийг маш их сэргээж, нэг сарын турш завсарлага авснаар дахин тоглолтоо хийх эрч хүч орж урам зоригоор дүүрсэн.

Тэр үеэс хойш BTS нь жил бүр түүхэнд бичигдэсээр иржээ.Үүнээс харахад хүнд хэцүү үеийг хамтдаа туулаад гарвал гэрэлт ирээдүй хүлээж буй гэдгийг тэд нотолж харуулжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
+1
5
+1
9
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
Дэлгэрэнгүй харуулах

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Content is protected !!