НийгэмӨнөөдөр

Үзэгчдээс ирсэн сугалааг хаясан гэх бичлэгтэй холбоотойгоор ТВ болон компанийн зүгээс мэдэгдэл гаргажээ

Энэ сарын 15-ны өдөр буюу өчигдөр өргөн нэвтрүүлгийн нэгэн телевизийн шууд нэвтрүүлгийн үеэр үзэгчдээс ирсэн сугалааг хаясан үйлдэл бүхий бичлэг гарсан бичлэг цахим орчинд тараад буй.

Тэгвэл эфирээр гарсан уг үйлдэлтэй холбоотойгоор телевизийн зүгээс болон нэвтрүүлгийн захиалагч компанийн зүгээс мэдэгдэл гаргажээ.

Тодруулбал, өргөн нэвтрүүлгийн ТВ9 телевиз нь 2021 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдрөөс эхлэн сангийн яамны тусггай зөвшөөрөл бүхий “Эгнэшгүй их” ХХК-тай эцирйин цаг түрээслэх гэрээ байгуулж, сугалааны нэвтрүүлгийг шууд дамжуулж байсан хэмээн мэдэгдэлдээ дурджээ.

Харин “Эгнэшгүй их” ХХК-ийн зүгээс сугалаа хаяж, шууд нэвтрүүлгээс орхигдуулсан асуудал гаргаж байгаагүй. Уг асуудал нь хөтлөгч ажилтанд сугалаа эвхүүлэхээр дамжууулах явцад камерт орох гээд байсан учир шидсэн гэх асуудал гарсан хэмээн тус мэдэгдэлдээ дурдсан байна. Иймээс одоо уг асуудалтай холбоотойгоор Сангийн яамнаас байр сууриа илэрхийлэх үлдээд байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
1
+1
0
Дэлгэрэнгүй харуулах

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Content is protected !!