K- Драма

Сүүлийн үед нэрд гараад буй 10 шинэ залуу Жүжигчин

Kdrama – гйин сайн жүжигчид олон бий. Зарим нь хэдэн жилийн турш ажиллаж байгаа бол зарим нь саяхан анхны дүрээ авсан. Тэд том ч бай жижиг ч бай авсан дүрээ гайхалтай амилуулж байгаа нь олон хүмүүсийн сэтгэлд хүрч байгаа билээ. Та бүхэнд цаашид илүү амжилтанд хүрэх ам биц тай 10 эрэгтэй шинэ жүжигчдийг танилцуулж байна. Уг жагсаалтад idol уудыг оруулаагүй болно.

Kang Tae Oh

Kang Tae Oh нь kdramaland кинонд зургаан жил гаруй ажиллаж байгаа бөгөөд жүжиглэх ур чадвараа олон жилийн турш харуулж байгаа ч “Run On” кинонд дур булаам урлагийн оюутан Lee Young Hua – ийн дүрд саяхан тоглосон түүнийг анхаарлын төвд ороход их тусалжээ. Тэрээр жижиг дэлгэц дээр ч үзэгчдийг алмайруулдаг гайхамшигтай чадвартай.

Kim Young Dae

Kim Young Dae – ийн хамгийн мартагдашгүй дүр нь 2019 онд “Extraordinary you” уран зөгнөлт цуврал кинонд комик номын гол дүрд тоглож байсан явдал юм. Жүжигчний карьерынхаа туршид бүх хурдаараа урагшлах нь түүнд огт цаг хугацаа шаарддаггүй байна. Тэрээр “The Penthouse” зэрэг олон хит драманд тоглож байсан.

Na In Woo

Богино хугацаанд Na In Woo Солонгосын зугаа цэнгэлийн салбарт нилээд сэтгэгдэл төрүүлжээ. Тэрээр Ким ноён Ин – ны дүрээр хит болсон “Ноён Хатан” түүхэн инээдмийн кинонд туслах дүрд тоглосон. Тэр үеэс эхлэн түүнээс “River Where The Moon Rises” кинонд тоглох санал ирсэн бөгөөд олон хүн түүний дүрд тоглох чадварыг маш ихээр үнэлсэн тул шүтэн бишрэгчид нь түүнийг оруулсан эхний 6 ангийг дахин хийхийг хүсчээ.

Kim Do Hoon

Kim Do Hoon манлайлагч байх бүх чадварыг үзэгчдэд харуулж байна. Тэрээр амралтын өдрүүдэд хит болсон “Once Again” хит кинонд “Park Hyo Shin” – ний дүрд маш их нөлөө үзүүлсэн бөгөөд саяхан “Love Alarm” киноны 2-р анги дээр программ хөгжүүлэгч Brian Chon – ы дүрд тоглосон.

Shin Seung Ho

Shin Seung Ho JTBC телевизийн “Moments Of 18” ахлах сургуулийн төгс сурагч Ma Hwi Young – ийн дүрээр жижиг контент дээр дебютээ хийжээ. Тэрээр дөнгөж 2 жилийн өмнө дебютээ хийсэн боловч аль хэдийн гурван драмад тоглосон байна.

Ryu Kyung Soo

Ryu Kyung Soo 2012 онд “Happy Ending” драмад тоглож байсан бөгөөд жилийн дараа “Pluto” кинонд дүр бүтээжээ. Төрөл бүрийн кино , kdrama – д тоглосны дараа маш их еклектик дүрүүдэд тоглосны дараа Ryu Kyung Soo саяхнаас л олонд танигдаж байгаа билээ.

Kim Min Gi

Kim Min Gi tvN телевизийн “True Beauty” кинонд анх Им Жүгёний дүү Lim Ju Young – ийн дүрд тоглосон. Хэдийгээр энэ нь түүний дебют дүр боловч фенүүд нь түүний сэтгэл татам байдалалд татагджээ. Түүний эгдүүцсэн дүүг дүрслэн харуулсан ч өхөөрдөм хайр татам дүрийг гаргаж чаддаг нь зөвхөн Kim Min Gi – гйин чаддаг чадвар юм.

Jung Gun Joo

Jung Gun Joo дебютээ хийснээс хойш хэдхэн жилийн дараа л дүрүүд нь бүгд мартагдашгүй сайхан байсан. Жүжигчин ахлах сургуулийн сурагч Lee Do Hua -аас “Extraordinary You” кинонд тоглосноос эхлээд “Oh My Baby” киноны нээлттэй , сэтгэл татам дүрд өөрийн сайхан байдлыг харуулсаар ирсэн.

Jung Ga Ram

Jung Ga Ram ямар дүрд тоглох нь хамаагүй үзэгчид түүнийг сонирхох нь гарцаагүй. Тэрээр карьерынхаа эхэн үед нилээн жижиг дүрүүдэд тоглож байсан боловч Scene – үүд дээр түүний оролцоо үргэлж хүчтэй байдаг. Түүний жүжиглэлтийг 2016 онд “Fourth Place” кинонд туслах дүр бүтээж , шилдэг шинэ дүр шагнал хүртсэнээр нь хүлээн зөвшөөрсөн юм.

Bae Hyung Sung

Bae Hyung Sung хэдхэн жилийн өмнө дебютээ хийж байсан ч “What’s wrong with secretary Kim” “Extraordinary you”Hospital playlist” зэрэг хит драмуудад тоглож байсан. Тэрээр удахгүй нээлтээ хийх “Dear M” романс дээр тоглох бөгөөд энэ дүрийн дараа тэрээр илүү алдартай болно гэдэгт итгэлтэй байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
+1
0
+1
4
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
Дэлгэрэнгүй харуулах

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Content is protected !!