Өнөөдөр

Ганбууш: Хашааны банхар Билгээг яг тоогооч больж үз .

Сүүлийн өдрүүдэд гарч буй “Карантин-14” шоуны хөтлөгчдөөр топ модель Э.Одгэрэл болон ТВ9-ийн сэтгүүлч Батбилэг нар оролцож байгаа билээ. Тэгвэл цахим орчинд тэднийг хооронд нь “холбох” маягаар хөгжилдөж буй. Тэдний бие бие рүүгээ харсан харц зэргийг хүмүүс янз бүрээр нь зураг болгон янлзаж марзагнаж буй юм.
Харин нэг хүн эсрэгээрээ Батбилэгт дургүй байдгаа илэрхийлжээ. Энэ бол та бидэнд Ганбууш нэрээрээ алдаршсан Ган-Од юм. Тэрбээр Одгэрэл, Билгээ хоёрыг шоглосон нэгэн постны доор ийнхүү бичсэн байлаа.“Топ Одгэрэл юу гээд л хүршгүй тэнгэрийн дагина байж. Аймшгийн хашааны банхарыг яг л тоогооч больж үз. Очиж2 Батбилэгийг үү дээ. Халхын эрчүүд хаданд гараад модонд авирчихсан ч биш дээ ямар. Топ Одгэрэл олонтойгоо нийтэч сайхан бүсгүй. Буруугаар ойлгох ч хэрэггүй. Тэгээд ч мөрөөдөхөд мөнгө төлөх ч биш дээ” хэмээн бичсэн байх юм.
Тэгвэл хүмүүс түүнийг Батбилэгт дургүй юм аа даа, яагаад тоглоом ойлгохгүй байгаан хэмээн асуухад тэр хариуд нь “Наад банхар чинь миний тухай худлаа ярьж чаддаг хэн бэ Зүгээр байхад зүү шидсэн Овоо босгоогүй бол ч” гэжээ. Магадгүй түүнийг Батбилэг өөрийнхөө хуудсаар юм уу эсвэл Монгол Коммент нэвтрүүлгээрээ ярьж байсан байж магадгүй юм. Түүнд нь тэр “гомдсон” бололтой.

ТВ-9 телевизийн “Монгол коммент” нэвтрүүлгийг монголчууд андахгүй, хамгийн олон үзэгчидтэй нэвтрүүлэгүүдийн нэг гэж хэлж болно. Тус нэвтрүүлгийн гол амин сүнс нь болсон хөтлөгч, редактор М.Батбилэг ажлаасаа хэсэг хугацаанд чөлөө авч байсан ч 2017-12 сараар “Монгол коммент” нэвтрүүлэгтээ иргэн ирж байсан билээ.

Билгээгийн эхнэр Г.Наранбилэг нь маш ховор тохиолддог зөөлөн эдийн хорт хавдар оноштой БНСУ-д хэвтэн эмчлүүлж байсан юм. Зөөлөн эдийн гэдэг нь маш нарийн эсийн түвшинд үүссэн хавдар бөгөөд удаан хугацаанд эмчлүүлж байсан хүнд өвчний улмаас БНСУ-д эмчлүүлж байсан юм. Эмчилгээ амжилттай явж байна гэсэн таатай мэдээ дуулгаж байсан ч харамсалтай нь 2016 оны 11 сард бурхан болж байсан юм.

Түүний хамтран зүтгэгч нар хандивын аян өрнүүлэхээр шийдэж хэвлэлийн хурал хийж байсан юм. Энэ үед Б. Цоггэрэл: 2016 оны эхнээс Билгээ маань эхнэрээ Тайландын Бумрунгранд эмнэлэгт эмчлүүлж багагүй хугацаанд байсан. Ханийх нь өвчнийг эмчлэх боломжтой гэж Тайван, БНСУ-аас хариу ирүүлсэн юм билээ. Одоогийн байдлаар Билгээ маань БНСУ-д сар орчмын хугацаанд эхнэрээ сахиж байна. Анхандаа ахан дүүс, найз нөхдийн хэмжээнд уг өвчнийг гэтэлж давъя гэж эр хүний сэтгэлийн тэнхээгээр хандсан. Гэтэл өнөөдрийн байдлаар эмчилгээний зардал маш өндөр гарч, удаан хугацаагаар эмчлүүлэх шаардлагатай болсон. Тиймээс бид Билгээдээ хандаж , ятгаж байгаад ард түмнийхээ дэмжлэгийг авахаар шийдсэн. Орой болгон монголын ард түмэнтэйгээ шударга үнэний дуу хоолой болж ард иргэдийнхээ хэлье гэсэн үгийг хэлж явдаг сэтгүүлч Билгээдээ туслахыг хүсч байна” гэж хэлж байжээ.
2012 онд “Монгол коммент” нэвтрүүлгийн хөтлөгч, сэтгүүлч Батбилэгийн видео бичлэг хоёр өдөр дарааллан фэйсбүүк, твиттерийн гол ярианы сэдэв болов. Энэ үед түүний хамтран зүтгэгч ийнхүү бичиж байжээ.
Пүрэвсүрэнгийн Шинэбаатар сэтгүүлч:Ажиглаад байхад хүний мууд дуртай улсууд энд ч нэг очиж коммент бичээд тэнд ч нэг очиж коммент бичээд чухам нэг бах тав нь ханаж байх шиг байна. Хэдхэн жилийн өмнө Батбилэг маань МУИС-ийн сэтгүүл зүйн ангийг төгссөн шинэхэн сэтгүүлч, ромбоо гялалзуулаад мэдээнд гүйдэг хүүхэд байлаа. Хүүхэд зангаа тавиагүй, аливаад амархан гомдож, амархан баярладаг сэтгэлийн хөдөлгөөнтэй хүүхэд байсан юм. Тухайн үед ТВ-8-ийн эфирийн найруулагч, эвлүүлэгч, сэтгүүлчид бүгд л дөнгөж сургууль төгсөж ирсэн хүүхдүүд байсан даа.


Үе тэнгийн залуучууд олонтой газар аль дүрсгүйтэхийг тэр билээ. Батбилэг маань томоожиж, хэрсүүжиж өөр хүн болсон гэдгийг би баттай хэлж чадна. Миний бичсэн цоохор мэдээг ихэвчлэн Батбилэг уншдаг байлаа. Би түүгээр ч уншуулах дуртай байв. Учир нь Батбилэг том жижиг ямар ч мэдээ уншихдаа хүнд хүргэх гэж уншдаг байсан юм. Өдөр тутам мэдээгээ бэлдэхдээ өөрөө өөртөө эрэл хайгуул хийж янз бүрээр уншдаг байсан бөгөөд мэдээгээ дараа нь ямар болж вэ гэдгийг анхааралтай сонсоно. Түүний энэ эрэл хайгуулч бүтээлч зан чанар надад таалагдсан учраас бид хамтдаа “Дуулианы эргэн тойронд” гэдэг нэвтрүүлгийг хэдэн дугаар бэлдэж билээ.
Тан-Луу-ийн хэргээс эхлээд ИНЕГ-ын удирдлагууд хэрхэн хөрөнгө мөнгө завшсан гээд тухайн үед сенсаац дэгдээсэн нэвтрүүлэг хийж л байлаа. Нэг их удалгүй миний бие өөр тийшээ шилжих болоход “Та явчих юм бол би яахын” гээд нүдэндээ нулимас мэлтэгнүүлээд зогсож байсан нь одоо ч санагдаж байна. “Цоохор мэдээ” бичих ажлаа би Батбилэгт хүлээлгэж өгөөд явсан билээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
Дэлгэрэнгүй харуулах

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Content is protected !!