K- Драма

Пентхаус 3р бүлгийн хэзээ гарах тов зарлагдлаа

ПЕНТХАУСЫН ХЕРА ХӨШӨӨ ЯМАР УТГА БИЛЭГДЭЛТЭЙ ВЭ? Киноны тов хамгийн доод хэсэг байгаа шүү залууса
“Хера” бол Эртний Грекийн домогт өгүүлдэг Зевс бурхны 3 дахь үеийн хатан, гэрлэлт, хүүхэд төрүүлсэн эх хүний охин тэнгэр төдийгүй Олимпусын 12 бурхны нэг бурхадын хатан хаан юм. Түүний нэр нь эртний Грек хэлнээ “Язгууртан бүсгүй”, “Эрхэмсэг хатагтай” гэсэн утгатай. Эртний Грекийн яруу найрагч Гесиодын “Бурхадын судар” хэмээх номонд “Алтан шаахайт Хера”, Гомерийн туульсад “Цагаан мутарт Хера” , “Алтан суудалт Хера” , “Үхэр нүдтэй тэнгэрийн хатан” хэмээн алтан сэнтийд залран буй туйлын гоо үзэсгэлэнтэй, хурц мэлмийгээрээ бүхнийг тольддог. Сараана цэцэг лугаа цагаахан мутартай, титэмнийх нь хажуугаас гоёмсог буржгар үс асгарч харагддаг сүрлэг хэрнээ намуухан дүр төрхтэй хэмээн уулга алдан бичсэн байдаг.

Солонгосын алдарт Пентхаус цуврал нь 1 болон 2 дугаар бүлэгээрээ олон түмнийг шуугиулж байсан билээ.
Тэгвэл хүн бүр дараачин улирал хэзээ вэ хэмээн асууж байсан асуултанд найруулагч маань хариу өглөө

Пентхаус киноны маань 3р бүлэг энэ оны 6р сарын 4 нөөс эхлэн цацагдана хэмээн киноны найруулагч хэлжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
+1
27
+1
9
+1
3
+1
0
+1
2
+1
4
+1
3
Дэлгэрэнгүй харуулах

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Content is protected !!