БоловсролСолонгос хэл

Хэрхэн Солонгос улсад Үнэгүй суралцах вэ ?

Хэрхэн сургууль даа элсэж тэтгэлэг авах вэ БНСУ-д бакалаврын түвшинд суралцах доорх арга замууд бий.

Зуучлагч компаниар зуучлуулан хэлний бэлтгэлээр дамжин сургууль даа элсэх БНСУ-н Засгийн газрын тэтгэлэг болон бусад Солонгос компаниудаас зарлагдаж буй тэтгэлэгт хамрагдах Тухайн сургуулийн тэтгэлэгт хамрагдах Нарийн мэргэжлийн профессор болон лабораторийн тэтгэлэгт хамрагдах Сургалтын төлбөрөө өөрөө төлөн суралцах

Заавал Солонгос хэлтэй байх шаардлагагүй ба тухайн сургуулиас зөвшөөрсөн хэлний түвшин тогтоох шалгалтын оноотой бол ихэнх их сургуульд тэтгэлэгтэй элсэх боломжтой. Мөн дээр дурдсан тэтгэлгүүдээс гадна хувийн байгууллагуудаас зарлагддаг тэтгэлгүүд ч бий.

  • Тухайлбал:
  • Woojung Global Scholarship Woojung education and culture foundation
  • Daewoong Global Scholarship
  • NIIED GKS  Global Korean Scholarship
  • Korea Foundation Fellowship
  • POSCO Asia Fellowship POSCO TJ Park Foundation
  • Samsung Global Scholarship
  • Lee and Won Asian Fellowship
  • Эдгээр хөтөлбөрүүдийг үндсэн сургуулийн тэтгэлэгтэйгээ хослуулж, авч болдог гэдгээрээ онцлог. Тиймдээ ч сүүлийн үед профессор болон лабораторийн тэтгэлэг авч байгаа оюутнуудын тоо ихсэж байгаа аж.

Tuition waiver болон Scholarship-н ялгаа Солонгосын тэтгэлгийг Scholarship болон Tuition Waiver гэж хоёр ангилдаг бөгөөд Scholarship нь тодорхой хугацаанд, тодорхой хэмжээгээр сургалтын төлбөрөөс чөлөөлдөг. Харин Tuition Waiver нь заасан нөхцөлийг биелүүлсэн тохиолдолд тухайн семестрийн голч онооноос хамааран төлбөрийг хөнгөлдөг. Солонгос улсад, ялангуяа мэдээллийн технологийн чиглэлээр суралцах бакалаврын оюутнуудаас сурах хүсэл эрмэлзэл хэр зэрэг байгаа, тухайн сургууль, тэтгэлэг, лаборатори, профессорын талаар хэр сайн судалж чадсан зэргээс Scholarship юм уу, Tuition Waiver өгөх эсэх нь хамаардаг. Магистр болон түүнээс дээш зэрэгт туршлага, ур чадвар голлох шалгуур байдаг бол бакалаврын хувьд зорилго, төлөвлөгөө болон хандлага маш чухал байдаг. Тиймээс эсээ, сургалтын төлөвлөгөөндөө шингээж өгөх нь чухал.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
+1
0
+1
1
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
Дэлгэрэнгүй харуулах

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Content is protected !!