КPOP

YG энтертайнмэнтийн Ян захирал ба түүний хамтлаг…

Seo Taiji and Boys (Солонгосоор: 서태지와 아이들) нь Өмнөд Солонгосын хөгжмийн хамтлаг бөгөөд 1992-1996 онд үйл ажиллагаагаа явуулж байсан юм. Гурван гишүүн болох Seo Taiji, Yang Hyun-suk, Lee Juno нар барууны алдартай хөгжмийн олон төрөл жанрыг туршиж үзсэн. Seo Taiji and Boys нь өндөр амжилтанд хүрсэн бөгөөд ёс зүй, цензурын хороондын шахалтыг үл харгалзан Солонгосын алдартай хөгжимд рэпийг нэвтрүүлж, нийгмийн шүүмжлэлийг ашиглан Өмнөд Солонгосын хөгжмийн салбарыг өөрчилсөн гавьяатай юм. Тус хамтлаг 1992, 1993 онд хоёуланд нь Сөүлийн хөгжмийн шагнал гардуулах ёслолын томоохон шагнал хүртсэн юм. 1996 оны 4-р сард хамтлагийн анхны гурван цомог тус бүрдээ 1.6 сая гаруй хувь борлогдож, дөрөв дэх цомог нь хоёр саяд хүрсэн гэж мэдээлж байсан ба эдгээр дөрвөн цомог нь тухайн үедээ Өмнөд Солонгост хамгийн их борлуулалттай цомог болж байжээ. Ян захирлийн хувьд хамтлаг тарсанаас хойш YG энтертайнмэнтийг байгуулан маш их амжилтанд хүрсэн юм.

Гишүүдийн үүрэг:

Seo Taiji (서태지) – гоцлол хоолой, басс, гитар, гар, үндсэн дуу зохиогч

Ахлагч Yang Hyun-suk (양현석) – арын хоолой, Реппер, бүжигчин

Lee Juno (이주노) – арын хоолой, бүжигчин

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
+1
0
+1
1
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
Дэлгэрэнгүй харуулах

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Content is protected !!