Эрүүл мэнд

Эрүүл мэнд үү? Ажил уу?

Бидний аав, ээж өсөхдөө хананд байгаа хивс харан дүрсийг нь тоолж унтдаг байсан бол өнөө үед утас, компьютер ухан унтдаг болжээ.Бидний хүүхэд, дүү нар утас ухан унтахгүй байх тохиолдолтой та таарч байсан уу?уу? Утсыг нь авах үед хүүхдүүд маш их уйлан уурладаг үүнийг нь сонсохгүйн тулд та утсаа өгдөг, гэхдээ та хүүхдээ хорлож байгаагаа мэддэггүй.Энэ нь цаашлаад тархины хорт хавдар ч үүсгэх боломжтой, наад захын хараа нь мууддаг.Чухал уулзалт, хичээл орж байх үед гээд энэ бүх үед өөрийн мэдэлгүй гар утас руу яван утас руугаа орчихдог, энэ нь удаан давтсаар байгаал зуршил болчихжээ.

Жоохон хүүхдүүд аав, ээжээсээ ч илүү утас ашиглаж чаддаг болсон, энэ нь 21р зууны технологийн үсрэнгүй хөгжилтэй холбож тайлбарлаж болох ч сөрөг тал нь бидний эрүүл мэнд хохирч байна.22 цагаас 02 цагийн хооронд хүний тархийг амраах зорилготой “мелатонин” хэмээх бодис ялгардаг бөгөөд тэр үеээр ажиллах, хичээлээ хийх гэх мэт цэнхэр дэлгэц ширтэн суувал тархинд “өдөр байна” “өдөр байна” гэж дохио очсоноор ядаргаанд ордог.Өдөр байна гэж дохио очсоноор өө өдөр байгаа юм байна гээд зогсчихдог.

Мелатонин бодис хэзээ их ялгардаг вэ?

Орой 22 цагаас эхлэн маш хүчтэй ялгаран шөнийн 12 цагт оргилдоо хүрэн шөнийн 2 цагт дуусдаг бөгөөд ердөө 4 цаг үргэлжилдэг.

Бид ердөө утас гэдэг зуршилаас салах, хичээл даалгавраа цагт нь хийж суран эрт унтаж эрт сэрдэг болох хэрэгтэй юм.Мөн унтах цагаас 1 цагийн өмнө утас,компьютер ээ оролдохоо болин 1 цаг ном уншаад унтаад үзээрэй,. Энгийн үеээс хамаагүй их нөлөө үзүүлэх болно..Та амжилтийг эрүүл мэндээр бүү соль, баян ч бай ядуу ч бай бурхан дуудсан цагт бид бүгд очих болно, үлдсэн амьдралынхаа хором мөч бүрийг мэдрэн эрүүл мэнддээ анхаарцгаая! Та өөртөө, ах эгчдээ, дүүдээ, хүүхэддээ, аав ээждээ анхаарал тавиж байгаарай гэр бүл ганц л олдоно харин утасыг та хэзээ ч авж болно…

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
Дэлгэрэнгүй харуулах

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Content is protected !!