КPOP

Айдолуудын youtube суваг ямар байдаг вэ?

Бидний хайртай айдолууд маань өөрсдийн гэсэн сувгаа нээн амьдралынхаа жижиг мөчийг хүртэл фенүүдтэйгээ хуваалцдаг.Эдгээр айдолууд маань харьцангуй хойно нээсэн бөгөөд, зарим нь бүр нээгээд ч удаагүй байгаа айдолуудын сувгуудын талаар орууллаа.

1.Big Bang Daesung(D’Splay)

Жил гаруйн өмнө өөрийн сувгаа нээхэд фенүүдийн нар нь гарсан байх.Тэрээр сувагтаа ихэнхдээ бөмбөрийн ковер видео оруулдаг бөгөөд түүний BTS хамтлагийн “Boy With Luv” дуун дээр хийсэн нэгэн хөөрхөн бичлэгийг хүлээн авч үзнэ үү.

2.Choa(Choa)

AOA гишүүн асан Choa 7 сарын өмнө сувгаа нээсэн бөгөөд өөрийнхөө авьяасыг өдийг хүртэл батласаар байгаа юм.Уран бүтээлч маань ихэнхдээ ковер дуу хийдэг бөгөөд, ковер дуунаас гадна хоолны жор,DIY хичээл гэх мэт зүйлс оруулдаг. Ингээд түүний Refund Sister-“Don’t Touch Me’ дууг коверлосоныг сонсоцгооё.

3.Girl’s Day Hyeri

Тэрбээр сарын өмнө “Golden Button” авсан бөгөөд өөрийнхаа суваг дээр өөрийн гэсэн влог, өөрийгөө хувь хүн талаас нь хэн гэдгийг нь харуулсан бичлэг оруулдаг юм.

4.CLS’s Seunghee( OH SEUNGHEE)

Гэгээлэг контент бэлдэж оруулдаг бас нэгэн айдол юм.Тэрбээр влог, нүүр будалт, ковер төрлийн бичлэг оруулдаг бөгөөд өөрийн “Saturday Night Live” шууд лайв хийн шүтэн бишрэгчилтэйгээ ярилцдаг, үүнээс гадна бичлэгүүд нь англи хадмалаар ордог бөгөөд, энэ нь олон улсын фенүүдэд их таалагдаад буй юм.

5.Wonho(ohhoho)

Айдол маань маш энгийн зүйлсийг оруулдаг, жишээлбэл, дасгалийн хичээлүүд мөн өөрийн гэсэн радио шоу хүртэл байдаг,Гэхдээ зөвхөн энэ хэдээр зогсохгүй МУКБАНГ бичлэг хүртэл оруулдаг.Ингээд түүний МУКБАНГ бичлэгийг сонирхоё.

6.Blackping Rose(ROSE OFFICIAL)

Рүжэгийн маань суваг нээгдээд ердөө 1 сар болж буй бөгөөд түүний хийсэн анхны бичлэг нь өөрийнхөө бага нас, мөрөөдөл, соло дебютийн талаар яридаг юм.Ингээд түүний бяцхан ертөнцөд нэгдэцгээе.

7.Girls Generation YoonA(Yoona’s So Wonderful Day

YoonA бичлэгүүд их гэгээлэг бөгөөд өөрийнхөө гайхалтай өдрүүдийн хором мөч бүрийг хуваалцдаг юм.Жишээлбэл, энэхүү бичлэг дээр сурталчилгааны зураг авалтын үеэр хийгдэж буй бичлэг юм.

8.GOT7 JB(JAE BOM LIM)

Хожим өөрийн гэсэн сувгаа нээсэн айдолуудын нэг юм, түүний суваг 630000 орчим дагагчтай бөгөөд тэрбээр зүгээр интро бичлэгээ оруулсан.Түүнийг даган notification ээ асаагаарай, удахгүй өөрийнхөө влогуудыг оруулна гэдэгт найдаж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
+1
0
+1
2
+1
0
+1
1
+1
0
+1
0
+1
0
Дэлгэрэнгүй харуулах

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Content is protected !!