K- Драма

Таны төсөөлөөгүй өртгөөр бүтэж байсан шилдэг драманууд

K Драма маань асар их мөнгө эргэлдэж байдаг том салбар юм.Улсынхаа эдийн засагт ч томоохон тус хүргэдэг.Энэ жижиг дэлхий дээр К Драма, К-Поп хэмээх 2 том урсгалыг мэдэхгүй хүн ховор болж буй. Хамгийн их мөнгө зарцуулагдаж бүтсэн К Драмануудыг та бүхэндээ танилцуулж байна.

1. Arthdal Chronicles(Артдалын он тоолол)

Нийт бүтсэн өртөг нь 54 тэрбум вон буюу Монгол мөнгөөр ойролцоогоор 108 тэрбум орчим төгрөг юм.Нийт 18 ангитай бөгөөд анги тус бүрийн бүтсэн өртөг нь 2.5-3 тэрбум воны өртгөөр бүтсэн юм.Кино зураг авалтыг Бруней улс, сөүлийн өмнөд хэсгээр зураг авалт хийгдсэн юм.

2.Mr. Sunshine(2018)

Энэхүү Драма нийт 43 тэрбум орчим воны( 86 тэрбум орчим төгрөг)өртгөөр бүтсэн юм.Энэхүү Драма нийт 24 ангитай бөгөөд жүжигчин Lee Buyng-Hun маань өндөр цалин авсан юм.Мөн 6 дахь удаагийн Apan Star Award дээр ялаллт байгуулж байсан юм.

3.Kingdom(2019-2020)

Нетфликсийн цуврал маань Жосён улсын үед зомбинуудтай тулалдаж байгаа талаар гардаг.Нэг анги нь 1.78 тэрбум воны(3 тэрбум орчим төгрөг) өртөгтэй бүтсэн бөгөөд нийт 2 улирлын 24 ангийн нийт өртөг нь 35 тэрбум воноор(70 тэрбум төгрөг) бүтжээ.

4.The King: Eternal Monarch(2020)

Lee Min Hoo болон KIm Go Eun тоглосноор нь та бүхэн илүү мэдэх байх.Lee Min Ho маань л гэхэд 1 анги бүрээс 75 сая вон(150 сая орчим төгрөг ) авсан юм байна.Бодит нисдэг тэргийн үзэгдлийг ашигладаг бөгөөд энэхүү Драма маань нийт 30 тэрбум вон(60) орчим өртөгөөр бүтсэн.

5.Sweet Home(2020)

Нетфликсийн бүтээсэн бас нэгэн триллер төрлийн драма бөгөөд вебтүүнээс сэдэвлэжээ. Нэг анги дээр нийт 3 тэрбум вон зарцуулсан юм байна.Нийт 10 ангитай бөгөөд өртөг нь 30 тэрбум вон(60 тэрбум орчим төгрөг) болжээ.

6. Vagabond(2019)

Lee Seung-Gi болон Bae Suzy( тэд өмнө нь Gu Family Book цуг тоглосон) нар гол дүрд тоглосон гэмт хэрэг, адал явдалт төрлийн энэхүү Драманы нийт өртөг 25 тэрбум орчим вон(50 тэрбум орчим төгрөг) болжээ.Морокко болон Португал улсуудад драманы зураг авалт хийгдсэн нь энэхүү их өртөгт ихээр нөлөөлсөн юм.Vagabond SBS Drama Awards-аас 2 шагнал хүртсэж байжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
+1
0
+1
3
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
Дэлгэрэнгүй харуулах

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Content is protected !!