K- Драма

5 сард нээлтээ хийх шинэ Драманууд

Цаг хугацаа урсан өнгөрөхийн хэрээр бидний үзэх дуртай драма маань хүртэл нэмэгдэх юм.Үзэх Драма, крашлах жүжигчид ч мөн ч их байна даа…

1.My Roommate Is a Gumio

5 сарын 26нд эхний ангиа цацах бөгөөд бидний сайн мэдэх Jang Ki-Yong болон ‘Girl’s Day’ хамтлагийн Hyeri нар гол дүрд тоглох юм.Товч танилцуулвал царайлаг ухаалаг профессор болох Shin Woo-Yeo(Jang Ki-Yong) 999 настай есөн сүүлт үнэг юм.Тэрбээр хүн болохын тулд хүний хүзүүний зүүлтийг цуглуулна.Харин энэ үеэр их сургуулийн оюутан болох Lee Dam(hyeri) нэгэн өдөр их ууснаасаа болж маш үнэтэй машинд тасардаг юм.Тэрбээр сэрснийхээ дараа машины эзнээс уучлалт гуйх бөгөөд машины эзэн нь Shin Woo-Yeo болж таардаг.Тэр 2 уулзаснаас болж Shin Woo-Yeo хүн болох боломжоо алддаг бөгөөд манай эмэгтэй оюутан маань үхэх дөхдөг.Shin Woo-Yeo хамтран амьдрах санал тависнаар тэр 2 хамтран амьдардаг.Их сургуулийн оюутан болох Lee Dam хэзээ ч хүнтэй үерхэж үзээгүй.Бусад тоглосон жүжигчдийг нэрлэвэл Bae In-Huyl, Kang Han-Na, Kim Do-Wan, Park Kuyng-Hye,Kim do-Yeong, Jung So-Min нар тоглох юм байна.Өө тийн энэхүү драма маань веб комикоос сэдэвлэсэн юм байна лээ шүү.

2. Racket Boys

Нийт 16 ангитай бөгөөд 5р сард нээлтээ хийх бөгөөд яг хэзээ гэдэг нь тодорхойгүй байгаа юм.Товч танилцуулвал Haenam дунд сургуулийн бадминтоны багын талаар гарах юм байна.Yoon Huyn-Jong(Kim Sang-Kyung) нь шилдэг бадминтоны тамирчин байсан бөгөөд энэхүү эрэгтэй бадминтоны багийн дасгалжуулагч харин Ra Young-Ja(Oh Na-Ra) эмэгтэй багийнх нь дасгалжуулагч бөгөөд ангилалдаа энэ 2 баг шилдэг нь.

3.Youth of May

5 сарын 3нд нээлтээ хийх бөгөөд бидний сайн мэдэх Go Min Si, Lee Do huyn нар гол дүрд нь тогложээ.Үйл явдал 1980 оны үед болох бөгөөд Hee Tae(Lee Do Huyn) болон Myung-Hee(Go Min Si) нарын хайрын тухай өгүүлэх юм.Hee Tae нь анагаахын сургуулийн оюутан бөгөөд ангийнхаа шилдгүүдийн нэг бол Myung Hee маш их сайхан сэтгэлтэй эмэгтэй дүр юм.

4. Mine

5 сарын 8нд нээлтээ хийх бөгөөд үйл явдлийг товч танилцуулвал Seo Hee-Soo(Lee Bo-Young) нь кареер нь амжилттай эхлэж байгаа жүжигчин гэвч тэрбээр энэхүү амжилтаа Hyowon группийн cheobol гэр бүлийн 2р хүүтэй гэрлэснээр энэхүү амжилтанд хүрдэг бөгөөд Jung Seo Huyn(Kim Seo Huyng) chaebol гэр бүлийн том хүүтэй нь гэрлэдэг.Хэн хэнийхээ үнэн дүр төрхийг олохоор драманы үйл явдал өрнөх юм байна.

5. Move To Heaven

Netflix-ийн бас нэгэн цуврал бөгөөд 5 сарын 14нд нээлтээ хийхээр төлөвлөж буй юм байна.Үйл явдлын тухайд залуухан Geu-Roo(Tang Joon-Sang) нь aspegerin-ий хам шинжтэй бөгөөд тэрбээр аавныхаа “Move To Heaven” хэмээх бизнест нь ажилладаг юм байна. Нэгэн өдөр аав нь үхэх бөгөөд Geu Roo ганцаараа үлдэнэ, гэвч түүний нагац Sang Koo( Lee Je Hoon) гэнэт түүний өмнө гарч ирнэ.Нагац нь их хүйтэн хөндий хүн бөгөөд тулааны урлагаар хичээллэдэг нэгэн юм.Sang Koo одоо Geu-Roo-ийн хамгаалагч болсон бөгөөд аавынхаа бизнесийг үргэлжлүүлнэ.

6. Doom at Your Service

5 сарын 10нд цацагдах бөгөөд үйл явдлын тухайд Dong Kyeong(Park Bo-Young) нь веб зохиолын компаны ажилтан бөгөөд нэгэн өдөр амьдралд нь гэрэл нэмэхээр Myeol Mang(Seo in Guk) гарч ирдэг.Тэрбээр өөрийнхөө амьдралыг золиослон Myeol Mang-тай 100 өдрийн гэрээ хийсэнээр үйл явдал өрнөх юм байна.Meyol Mang нь бурхан хүн хоёрын харилцааг зохицуулдаг менежер юм.Драманы жүжигчдийн бүрэлдхүүнд Park Bo Young, Seo In Guk, Lee Soo Hyuk, Kang Tae Oh, Da won,Junj Ji So, Lee Seung Joon, Nam Da Reum(cameo) нар тогложээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
+1
0
+1
3
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
Дэлгэрэнгүй харуулах

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Content is protected !!