K- Драма

“Хулгана” Драманы хамгийн өрөвдөлтэй дүрүүд

Шинээр гарч буй гэмт хэрэг, триллер төрлийн 20 ангит “Хулгана” Драманы хамгийн өрөвдөлтэй буй дүрүүдийг өөрийн өнцөгөөс бичихийг хичээлээ.Өмнө нь олон гэмт хэрэг,триллер төрлийн Драма үзэж байсан хүний хувьд авч үзэхэд зохиол олон хүний таамаглаж байсанаас эсрэгээр эргэсэнээр үзэгчдийн хандалтыг ихээр аваад буй.Аль болох спойл агуулахгүйгээр бичихийг чадан ядан хичээлээ.

1.Гү Мү Чи(Lee Hee-Jun)

Драма эхлэх үеэс л “толгойн ангуучид” эцэг эхээ алдаж ахыгаа хүртэл ноцтой бэртэхийг харсан юм.Мэдээж ийм зүйл үзсэн хүүхэд харин ч хүчирхэг болон өсөн хүнлэг сайхан, сэтгэлтэй мөрдөгч болж чаддаг.Гэвч мөрдөгч болсон үеэс л маш хүнд хэргүүд дээр ажиллаж эхэлдэг.Түүний хамгийн их итгэдэг, хүндлэл өгдөг хүн нь өөрийг нь хуурч, өөрөөр нь тоглодог байсныг мэдвэл манай мөрдөгч яах бол?

2.Бон И(Park Ju-Huyn)

Админ миний хамгийн дуртай дүр, гэнэн цайлган ч гэсэн өөрийгөө хамгаалахын тулд тулааны урлагаар хичээллэж бяцхан охиныг өөрийн биеээ үл хайрлан аварч чаддаг.Гэвч түүнийг хамгаалдаг түүний хамгийн их итгэдэг хүн өөрийнх нь ганц хайртай эмээг хадан гэр лүү нь явуулсныг хараахан мэдээгүй байгаа.Тэр нууцыг мэдэх үед ямар үйл хөдлөл үзүүлэхийг үнэхээр харж чадахгүй байх.

3.Ю Хан(Kwon Hwa-Woon)

Драма эхэлсэн үеээс л үздэг бүх хүнд үзэн ядагдаж байсан дүр Ю Хан маань үнэндээ хамгийн өрөвдөлтэй дүр болж хувирдаг.Үзэгч фэнүүдэд таалагдаж байсан дүр маань жинхэнэ хэрэгтнийг бариж өгөх гээд байгаад үл ойлголцлын улмаас хадан гэр лүүгээ явах болдог.Тэнгэр лүү одсоноос нь хойш түүний хүүхэд төрдөг ба хүн болгон л тэр хүүхдийг үзэн ядна.Хэрэв эдгээр хүмүүс жинхэнэ үнэнг мэдвэл яах бол?

таныг энэхүү драмыг үзсэндээ харамсахгүй гэдэгт 100 хувь итгэлтэй байна.Одоогоор 15 анги дээр нэмэлт 2 анги цацагдсан байгаа бөгөөд бидэнд бүх зүйлийн учрыг тайлах 5 анги үлдээд байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
+1
0
+1
0
+1
1
+1
0
+1
0
+1
0
+1
0
Дэлгэрэнгүй харуулах

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Content is protected !!