K- ДрамаКPOP

Хорт хавдраас амьд үлдсэн Солонгос алдартнууд…

Баян, ядуу алдартай алдаргүй байсан ч өвчин хэлж биш хийсэж ирдэг.Хүнд өвчинтэй тэмцэж кареераа амжилттай үргэлжлүүлж чадсан алдартнуутдай танилцацгаая.

1. Hyolyn

Тэрээр нэгэн нэвтрүүлэгт ярилцлага өгөхдөө “Би асциттай төрсөн, (хэвлий дэх шингэн хэвийн бус хуримтлагдсан) Тиймээс намайг төрсний дараахан инкубаторт суулгасан. Дараа нь би хорт хавдар, цөсний атрези гэсэн оноштойгоор биеийнхээ хагалгаанд амжилттай орсон боловч жилийн дараа дахин мэс засал хийлгэх болсон. Интускопц гэдэг нь (гэдэс дотрыг нь өөртөө нэгтгэх ноцтой нөхцөл байдал) гэх өвчих юм. Хагалгаанд орохоос өмнө Продюсер надад хэвлий тус газарт чинь сорви үлдэнэ гэж хэлсэн. Би түүнд “Зүгээрдээ би давж гарах болно гэж хэлсэн.” Тэрний дараа хагалгаа амжилттай болж эмч намайг эрүүл болсон гэхэд би маш их баярласан. Өөртөө илүү их итгэл төрүүлэхийн тулд мөн сорвио далдлахын тулд би уг шивээсийг хийлгэсэн юм.” гэжээ.

2. IZ*ONE Yena

“Би залуу байхдаа лимфома (лимфийн системийн хорт хавдар) өвчтэй байсан. Эмнэлэгээс бууж өг гэж хэлэх хүртэл би үнэхээр их өвдөж байсан. Манай гэр бүлийн байдал тийм ч сайнгүй байсан бөгөөд эмнэлгийн төлбөрөөс болж аав, ээж маань өдөр бүр өглөө эрт кимбаб зарахаар явдаг байсан. Ээж аав минь надаас болж зовж байгааг хархад надад хэцүү байсан. Хагалгаа амжилттай дуусч бүрэн эдгэрснийхээ дараа би аав ээждээ “Та хоёрынхоо ачыг заавал хариулах болно” гэж хэлсэн. Гэтэл аав маань “Чамайг ингэж гэрэл гэгээтэй, эрүүл чийрэг өсч байгааг харах нь өөрөө маш том бэлэг юм. ” гэж хэлсэн

3. Kim Woo Bin

2017 он, тэр биеийнхээ хэвийн бус зүйлийг анзаарч, эмчид хандсан. Эмчийн үзлэг хийсний дараа түүнийг хамар залгиурын хорт хавдартай болох нь тогтоогджээ. Тэрбээр эмчилгээгээ даруй эхэлж,туяа эмчилгээ хийлгэж эхэлжээ. 2017 оны сүүлээр тэрээр фен кафедаа ахиц дэвшлийнхээ талаар шинэчлэн бичжээ. “Та бүхний дэмжлэг болон бүх урмын үгс надад үнэхээр их хүч өгч чадсаан. Би химийн эмчилгээг гурван удаа, туяа эмчилгээгээ 35 удаа амжилттай хийлгэсээн. Би та бүхний сайхан сэтгэгдлийн ачаар дахин хүч чадал, урам зориг авж тэмцэж чадлаа. Би чин сэтгэлээсээ баярлалаа гэж хэлмээр байна.” Тэрээр 2020 онд үйл ажиллагаандаа бүрэн эргэж ирсэн бөгөөд зураг авалт хүртэл хийж, үйл ажиллагаагаа эрхлээд завгүй байгаа аж.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
+1
1
+1
4
+1
4
+1
1
+1
1
+1
1
+1
0
Дэлгэрэнгүй харуулах

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Content is protected !!